Samsung Electronics (005930.KS)-н чипийн бизнес сэргэснээр өнгөрсөн онд үйл ажиллагааны ашиг нь өсөх өсөхдөө бүр 932.8% өсжээ. Компанийн чипийн бизнес өнгөрсөн онд уналтад орж $10 тэрбумын алдагдал хүлээж байсантай харьцуулахад нэлээн өндөр өссөн байгаа биз?
Чип дээр л амь амьдрал тогтож байна даа
Компанийн орлого өнгөрсөн улиралд 12.8% өсөж $52 тэрбумд хүрэв. Улмаар ашиг нь $4.8 тэрбум болоод буй. Тус өсөлтөд гар утасны бизнесийнх нь орлого нэмэгдсэн, тэр тусмаа Samsung Galaxy S24 талх шиг борлуулагдсан болон чипийн бизнес нь 2022 оноос хойш анх удаа ашигтай ажилласан нь нөлөөлсөн аж. Задлан харвал,
Чип: Чухал саалийн үнээ
Цаашлаад, Samsung Electronics санах ойн чипийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг төдийгүй NAND, DARM зэрэг санах ойн чип нь хиймэл оюун ухаан (AI) сургахад нэлээн хэрэгтэй орц болдог гэнэ. Тэгэхээр AI эрчийг авч эрэлттэй болохын хэрээр тус чипүүд ч эрэлттэй болох юм. Тиймээс ч тэд чипийн уралдаанд хаягдаж үлдэхгүйн тулд компани онц байдлын үеийн бодлогод шилжин ажиллаж байгаа.
За, Samsung-н I улирлын тайлан нэг иймэрхүү. Samsung гэснээс тус компанийн хамтын ажиллагаа болон стратеги төлөвлөлтийн хэлтэст Ахлах менежерээр P.Эрдэнэтулга гээд Монгол залуу ажилладгийг мэдэх үү? Тэрбээр өмнө нь Morgan Stanley (MS)-д ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ. Дэлхийн томоохон компанид ажиллаж буй Монгол залуугаар нийтлэлээ чимчихье.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.