Эдгээр өдрүүдэд 1.4 тэрбум гаруй Энэтхэгчүүдийн ирэх 5 жилийн хувь заяаг шийдэх Энэтхэгийн бүх нийтийн сонгууль болж байгаа билээ. Тус сонгуульд Ерөнхий сайд Нарендра Моди 3 дахь удаагаа өрсөлдөж байгаа. Сонгуулийн сонин сайхныг сонирхъё.
Халуухан сэдэв: Моди 3 дахь удаагаа сонгогдох уу?
Нарендра Моди болон түүний Бхаратия Жаната нам 2014 онд засгийн эрхэнд гарах үед Энэтхэгийн эдийн засгийн өсөлт удаашралтай байсан. Гэсэн ч 2014-2022 онд Энэтхэгийн нэг хүнд ногдох ДНБ $5,000-$7,000 болж өсөөд буй. Цаашлаад ОУВС-гийн төсөөллөөр Энэтхэгийн эдийн засаг энэ онд 6.5% буюу Хятадын 4.6%, Америкийн 2.7% өсөх таамгаас хамаагүй өндөр өсөх төлөвтэй байна. Түүнчлэн тус улс 2028 он гэхэд ДНБ-ий өсөлтөөрөө цойлж, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болно гэх шуум ч гараад буй.
Шүүмжлэл
Нарендра Моди эдийн засгаа өсгөж чадсан ч түүнд ирж буй гол шүүмжлэлүүд шашны хагарал, залуусын ажилгүйдэл, ядуурал гээд зөндөө. Ядаж байхад Энэтхэгийн ЗГ 2011 оноос хойш ядуурал болон ажилгүйдлийн түвшинг танилцуулахаа больсон тул шинжих боломжгүй байгаа юм.
Эцэст нь… Лок Сабхагийн 543 гишүүнийг сонгож аливаа нам засаг баръя гэвэл намууд дор хаяж 272 суудал авах шаардлагатай. Бхаратия Жаната намын хувьд энэ сонгуульд 335 суудал авах боломжтой байгаа төдийгүй тэд 400 гаруй суудал авч чадна гэх итгэлтэйгээр энэ удаагийн сонгуульд орж буй. Хэрэв Нарендра Моди тус сонгуульд ялбал Ши Жиньпиний араас 3 дахь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн удирдагч болох юм байна. Путин ах маань бол энэ жил 5 дахь бүрэн эрхээ эдэлж яваа хүн дээ. 🙄
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.