Авлигын эсрэг 5Ш ажиллагаа гэж сонссон л биз дээ. Энэ удаад энэ 5 ажиллагааны нэг болох Шил ажиллагаа хэр үр дүнтэй байсныг харцгаая.
5Ш-н шаардлага юунд байв?
Манай улс авлигын индексээр 33 оноо авснаар 180 орноос 121-т эрэмбэлэгдэж буй. Учир нь Монголд авлигын хэрэг 16.3% өсөж 1,520 болж нэмээд мэдээллийн ил тод байдал бүрэн хангагдахгүй байгаа. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 23.3% өссөн нь голлон нөлөөлсөн юм. Тиймээс л бидэнд мэдээллийн ид тод байдал хамгаас хэрэгтэй байгаа.
Юу шил болсон бэ?
Шал ажиллагааны хүрээнд цахимжилтыг эрчимжүүлж төрийн байгууллагын ил тод байдлыг хангаж хүнд суртлыг арилгахын тулд бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгохоор тусгасан. Үүний хүрээнд үндэсний хэмжээнд “Шилэн индекс”-ийг 7 хоног бүрийн Даваа гарагийн 11:00 цагт зарлан, нийт 14 удаагийн хэвлэлийн бага хурал хийгджээ. Ингэхдээ ил тод, нээлттэй байлгах 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн аж.
AI ба мэдээлэл
Төрийн мэдээллийг shilen.gov.mn системээр дамжуулж ил болгож байсан. Тэгвэл уг мэдээллийн системийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд сургаж технологид суурилсан шийдлийг нэвтрүүлсэн байна.
Эцэст нь… Авлигадаа живсэн Монгол хэвээр байгаад л байвал гадаадын хөрөнгө оруулалт татах ч худлаа болох биз ээ. Энэ мэтээр бага ч гэсэн дэвшил гаргаж байгаа нь авууштай юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.