Датабэйнк ХХК нь 2017 оноос Монгол улсын тэргүүлэгч банк ХААН банк ХК-тай хамтран 50 мянга гаруй бизнесийн харилцагчид картын төлбөрийн цогц шийдэл үйлчилгээгээ хүргэн 1,000,000,000 (нэг тэрбум) дахь картын гүйлгээг амжилттай дамжууллаа.
Тус компани нь 2004 оны 12 сард дэлхийн топ 5 картын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нэгдэн баталж, олон улсад нэвтрүүлсэн картын гүйлгээний аюулгүй байдлын стандарт болох PCI-DSS болон, мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын олон улсын ISO:27001 стандартуудыг хангаж ажилладаг.
Эдгээр стандартууд нь дэд бүтэц, программ хөгжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөц, удирдлагын баг зэрэгт хэрэгжилтийг тогтмол хянаж ажиллах өндөр шаардлагуудыг тавьдаг бөгөөд тэдгээрийн биелэлтийг бүрэн хангуулснаар өдөрт 50 мянга гаруй харилцагчийн 700 мянгаас 1 сая хүртэлх тооны гүйлгээг найдвартай дамжуулан ажиллах боломж бүрддэг байна.
ХААН Банкны ПОС төхөөрөмжид карт уншуулах гүйлгээ бүрийн ард тухайн программ хангамж, дэд бүтцийн систем, гүйлгээний аюулгүй байдлыг хангаж найдвартай тасалдалгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг Датабэйнк ХХК картын 1 тэрбум дахь гүйлгээг амжилттай дамжуулсан үйл явдлаа хэрэглэгчиддээ талархаж тэмдэглэж өнгөрүүллээ.
1 тэрбум дахь картын гүйлгээ нь ХААН Банкны харилцагч болох Нарантуул олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Х.Энхтуяагийн бизнестээ ашигладаг DiGi POS апп-аар гарсан бөгөөд тухайн харилцагчид компанийн хамт олны зүгээс талархлын гарын бэлэг гардуулжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл:
DiGi POS бүтээгдэхүүн нь ухаалаг утсан дээр суулгаж ашигладаг POS программ апп бөгөөд бүх төрлийн банкны карт болон Pass апп-ыг зайнаас унших орчин үеийн NFC технологи ашигладгаараа давуу талтай юм. Мөн НӨАТ-ын и-баримтыг утаснаасаа үүсгэн харуулах цаас хэрэглэхгүй сонголт болж буйгаараа онцлог. Уг бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулаад удаагүй ч аль хэдийн бизнес эрхлэгчдийн сонирхлыг татаж өнөөдөр 5000 гаруй хэрэглэгчидтэй болжээ.
Энэ мэт банк санхүүгийн байгууллагын төлбөр тооцооны шийдэлд түүчээлэх дараагийн төслүүдээ танилцуулахаар Дата Бэйнк ХХК-ны хамт олон шамдан ажиллаж байна.
Эх сурвалж: Дата Бэйнк ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.