Хэвлэлийн эрх чөлөөний индексэд Монгол 2023 онд 180 орноос 88-рт бичигдэж байсан бол энэ онд 109-рт бичигджээ. Ингэснээр “асуудалтай” ангиллаас “хүнд нөхцөл байдалтай” гэсэн ангилалд шилжив. Яана даа…
Юу нөлөөлөв?
Монгол ганцхан жилийн дотор 21 байр ухрахад улс төр, бизнесийн орчин муудсан нь голлон нөлөөлсөн аж. Нэмээд, гүтгэлгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сэтгүүлчдийг хатуу хараа хяналт дор байлгаж буйг дурджээ. Ерөнхийдөө дэлхий дахинд сэтгүүл зүй улс төрийн дарамт шахалтад өртөж, эрх чөлөө нь хумигдсаар л. Энэ нь олон нийтийн найдвартай, хараат бус мэдээлэл авах эрхийг хангах үүргээ умартсан засгийн газрууд, эрх баригчдын тоо улам нэмэгдэж буйтай холбоотой.
Тэгвэл иргэд хэвлэл мэдээлэлд итгэдэг үү?
Энэ онд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь сонгууль өгнө. Гэтэл улс төр, технологийн нөлөө зэрэг шалтгааны улмаас дэлхий даяар иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл алдарсаар. Тухайлбал, Америк, Их Британи, Япон зэрэг орны иргэд хэвлэл мэдээлэлд итгэдэггүй болохыг Edelman Trust Barometer-н судалгаанаас харж болох юм.
Яаж итгэлийг олох вэ?
Хэвлэл мэдээллийн салбарынхны гол ялгарал бол мэргэжлийн чадвар, ёс зүй. Учир нь, хэвлэл мэдээллийн итгэл үнэмшил ёс зүйд суурилж бий болдог гэдэг. Нөгөөтээгүүр, улс төр, бизнесийн салбараас хараат бус байхын тулд санхүүгийн хувьд бие даасан байх шаардлага тулгардаг. Сайн жишээ дурдвал, 2021 онд Тэнгэрлиг Медиа Групп (TNGR) ХК үүсгэн байгуулагдаж, Монголын анхны нээлттэй хувьцаат медиа компани болсон билээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.