“Эм Жи Эл Акуа” ХХК буюу Voyage ус үйлдвэрлэгч IPO хийнэ

“Эм Жи Эл Акуа” ХХК буюу бидний сайн мэдэх Voyage усыг үйлдвэрлэгч IPO хийх гэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус компанийн талаар тоймлоё. 

23 жилийн түүх

Хамгийн анх компани 2001 онд “Мон-Лаа Вояж” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байв. Цаашлаад 2014 онд “Ти Эм Эл Трейд” ХХК-ийн охин компани болсон аж. Улмаар 2015-2016 онд RO шүүлтүүрийн цогц систем суурилуулж, автомат тоног төхөөрөмжтэй болсноор 2017 онд ребрэндинг хийж одоогийн “Voyage” брэнд мэндэлжээ. 

Зах зээлд ноёлогч

Монголын савласан усны зах зээлийг харвал сүүлийн 10 жилд 3.2 дахин нэмэгдсэн байдаг. Харин компанийн хувьд зах зээлийн судалгаагаар 2023 оны 6-8-р сарын хооронд ₮4.67 тэрбумын үнийн дүн бүхий 2.86 сая ширхэг усыг борлуулсан байна. Компани одоогоор зах зээлд 2 нэр төрөл, 6 төрлийн савлагаа бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлж буй. 

  • Хамгийн том: Савласан усны зах зээлд өрсөлдөгчдийг харвал Voyage хамгийн том савласан цэвэр усаар дагнасан үйлдвэр бөгөөд борлуулсан биет хэмжээгээрээ тэргүүлж, 2023 оны эцсийн статистикт үндэслэвэл цэвэр усны зах зээлийн биет хэмжээний 27.3%-г эзэлсэн аж.

Ашиг орлого нь юу билээ? 

“Эм Жи Эл Акуа” ХХК өнгөрсөн онд ₮20.1 тэрбумын борлуулалтын орлого олж ₮2.6 тэрбумын ашигтай ажилласан байна. Энэхүү ашгаа 2024 онд 2.7 дахин, 2028 он гэхэд 11 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаарх ROE буюу эздийн өмчийн өгөөж нь 2023 оны эцсийн аудитлагдаагүй санхүүгийн тайлангаар 14.9% байна. 

Эцэст нь… Салбар салбарын томоохон төлөөлөгчид олон нийтэд нээлттэй болж байгаа нь сайшаалтай. “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н урьдчилсан захиалга аль хэдийн эхэлсэн байна лээ шүү. ЭНД дараад судлаад байж байгаарай. Бид ч бас нэмж судлаад эргэн уулзъя. 😉

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.