Товхимол
Coinhub бирж: WPL койныг бүртгэнэ
21.11.29
А.Баттүвшин
Tweet
cover

Coinhub бирж дээр арилжаалагдах 5 дахь Монгол койноор WorldPlusCoin (WPL) бүртгэгдэх гэж байгаа ажээ. Ийнхүү биржийн хувьд 19 хослолтой болж, гадаад болон Монгол койны харьцаа 5:14 болох нь. 

WPL койны тухайд

Төслийн хувьд нийт койны 10%-иа олон нийтэд санал болгож, ₮18 тэрбумыг татан төвлөрүүлсэн билээ. World Plus нь дижитал сэтгүүл, аудио болон цахим ном, подкаст, дуу хөгжмийн платформ гээд бүхий л төрлийн контентуудыг цахим байдлаар хүргэхийг зорьдог компани гэж ойлгож болно. Сэтгүүлийн платформ нь л гэхэд 1,500 сэтгүүлийг 8 хэл дээр санал болгодог байна. Тэдний хувьд дээрх платформуудыг дэлхийн хэмжээнд хөгжүүлчихсэн учир хаана ч өрсөлдөх чадвартай төсөл аж. 

Биржийн шалгуурын хувьд

Coinhub бирж шинээр койн нэмэхдээ төслийн зорилго, багийн танилцуулга, бизнесийн загварыг нь харж шийдвэрээ гаргадаг гэнэ. Арилжааны дүнгээрээ бусад биржүүдийг хол хаяж, дотоодын зах зээл дээрээ тэргүүлэх болсон тэдний зүгээс WPL койныг нэлээн ирээдүйтэй төсөл гэж харж буй учир бирж дээрээ бүртгэж буй ажээ.  

WPL койны хоёрдогч зах зээлийн арилжаа маргааш 21:00 цагаас эхлэх юм байна.

*Энэхүү контентыг Coinhub биржтэй хамтран бүтээв.