Товхимол
Venture Capital гэж юу вэ?
21.08.17
Lemon Press
Tweet
cover

Гадна, дотнын бизнесийн мэдээ, ном, киног үзэхээр л Venture Capital (VC) гээд яриад байдаг даа. Бодохоор мэддэг ч юм шиг, арай үгүй ч юм шиг энэхүү сэдвийг энгийнээр тайлбарлаад үзье. 

  • Venture Capital гэдэг нь... Хувийн хөрөнгө оруулалтын сангийн нэг хэлбэр бөгөөд таны бизнест хэрэгтэй байгаа санхүүжилтийг хувь хүн эсвэл байгууллагууд олгодог аж. Ихэвчлэн бизнесийн ирээдүйд үзүүлэх амжилтыг харгалзаж, хөрөнгө оруулалт хийдэг байна.

Боломж ба эрсдэл

Гарааны бизнесүүд VC хөрөнгө оруулалт татсанаар үйл ажиллагаа нь тэлэх, зах зээлд байр сууриа олох, дэлхийд гарах зэрэг олон боломжийг нээж өгдөг. Гэхдээ тэр бүр бизнесүүд амжилтад хүрээд байдаггүй билээ. Жишээлбэл, дөнгөж байгуулагдсан гарааны бизнесийн 22% нь эхний жилдээ, 30% нь дараагийн жилдээ, 50% нь 5 жилийн дараа дампуурдаг гэсэн судалгаа бий. Бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд байгаагаас шалтгаалж, тэдэнд олгох хөрөнгө оруулалтын боломж нь өөр байдаг. Үүнд:   

  • Seed Funding: Дөнгөж үйл ажиллагаа нь эхэлж буй бизнест оруулах анхан шатны хөрөнгө оруулалт. 
  • Series A: Уг хөрөнгө оруулалтыг бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бэлэн болчихсон зах зээл хөлөө олохоор бэлдэж буй бизнест олгодог аж.  
  • Series B: Ашиг, орлого нь нэмэгдсээр буй бизнесүүд үйл ажиллагаагаа тэлэхэд нь туслах хөрөнгө оруулалт. 
  • Seriec C: Тус хөрөнгө оруулалтыг олон улсад гарахаар бэлтгэж буй бизнесүүд авдаг. Мөн IPO хийхийн өмнөх үе ч гэж хэлж болох ажээ.

Дүгнэхэд…

Ямар ч бизнест санхүүжилт гэдэг өвлийн цагт УБ хотод үгүйлэгддэг цэвэр агаар шиг л хэрэгтэй билээ. Тэгвэл тэр хөрөнгө оруулалтыг нь VC хөрөнгө оруулалт боломжит олон хувилбараар шийддэг байна.

Хэрэв танд гарааны бизнесийн санаа, баг хамт олон, цаг зав, хүсэл тэмүүлэл байгаа ч нэг л болж өгөхгүй байгаа бол MStars Hub хурдасгуур хөтөлбөрийг сонирхоод үзээрэй. Тус хөтөлбөрт хамрагдсанаар бизнесээ амжилтад хүргэх бүрэн боломжтой юм.