Товхимол
Apple, Хятадын маргаан хаа хүрэв?
21.10.08
Lemon Press
Tweet
cover

Америк Хятадын технологийн дайн үргэлжилсээр, Apple (AAPL) томоохон асуудалд орж магадгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Алимны ноёрхол 

Юу вэ гэхээр сарын өмнө нэг сонирхолтой хэрэг БНХАУ-ын Дээд шүүхэд шийдвэрлэгджээ. Хятадад App store-оос худалдан авалт хийхэд Apple pay-ээс өөр хэтэвч ашиглах боломжтой болгох, ¥100 мянгыг нөхөн төлбөрт олгох болон олон нийтээс уучлалт гуйхыг нэгэн иргэн шаардсан юм. 2020 онд App store-оор дамжуулж Apple $643 тэрбумын борлуулалт хийснээс 47%-ийг БНХАУ-ын зах зээл, 27%-ийг АНУ-ын зах зээл бүрдүүлсэн аж. Дэлхийн iPhone худалдааны 1/5 -ийг эзэлдэг салбарт ийм асуудал тулгарна гэдэг бүүр ч том асуудал үүсэх цондон байж болно. Харин үүний хариуд Apple-ийн зүгээс мэдэгдэл хийхээс татгалзав. Борлуулалтын чиглэлд голчлон ажилладаг Хятад дахь нэгжийг App store-ийн үйл ажиллагаатай холбож авч үзэхгүй байх Apple-ийн хүсэлтийг шүүхээс няцааж, хэргийг Шанхайн Оюуны өмчийн шүүхэд шилжүүллээ.  

Алимны шимтгэл

Хамгийн гол нь энэ асуудал хаа сайгүй хөндөгдөөд эхэлсэн байна. Өмнөд Солонгост л гэхэд парламент нь Apple, Google зэрэг компаниудыг төлбөрийн системээ програм хөгжүүлэгчдэд тулгахыг хориглосон хууль баталснаас үүнийг харж болно. Apple App store-ын худалдан авалт бүрд 30%-ийн шимтгэл ногдуулдаг. Дэлхий даяар л үүнийг шүүмжилж байгаа бололтой. Жилийн орлого нь $1 сая хүрдэггүй хөгжүүлэгчдээс 15%-ийн шимтгэл авахаар болж багахан буулт хийснээс өөр зүйлгүй.

Цаашид хоёр их гүрний технологи, эдийн засгийн дайны хүрээнд энэ асуудал улам хүндэрч ч магадгүй. За за, нүдээ анилаа.