Товхимол
АрдКойн (ARDX) 3 нас хүрлээ!
22.01.24
Lemon Press
Tweet
cover

Дэлхийн хамгийн ахмад койн Биткойн (BTC) сарын өмнө 13 жил хүрсэн бол Монголын хамгийн ахмад нь болох АрдКойн (ARDX) 1 сарын 20-ны өдөр 3 жилийн ойгоо тэмдэглэлээ. 

Түүхийн хуудсыг сөхвөл

Өдгөө нийт 500 мянга гаруй хүн АрдКойныг эзэмшдэг болсноор ойролцоогоор 6 хүн тутмын 1 нь АрдКойнтой болжээ. Ийнхүү анх ₮1-өөр гарж байсан койнын ханш дээд үедээ ₮470 хүрч, Монгол койнууд дундаа хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн койн болоод буй билээ.  

Сонирхолтой фактууд

  • 7 бирж, 6 платформ: Дотоод болон гадаадын 7 бирж, 6 платформ дээр бүртгэгджээ. Хамгийн томуудаас нь дурдвал CoinMarketCap.com, CoinGenko.com, Blockfolio.com-оос АрдКойны ханш болон арилжааны мэдээг авч болох нь ээ. 
  • 33 компани: Ард Санхүүгийн Нэгдэл (AARD)-ийн харьяа 33 компани бүтээгдэхүүн үйлчилгээг нь авсан хүмүүст АрдКойноор урамшуулал олгодог. Мөн тэд зах зээлээс байнгын эргүүлэн худалдаж авдаг учир, койнын эрэлтийг үүсгэж, хэрэглээг нь бодит болгодог байна. 
  • 2.5 тэрбум АрдКойн: Нийт 5.2 тэрбум ширхэг АрдКойн байдаг бол бараг тал хувь нь буюу 2.5 тэрбум нь зах зээл дээр эргэлдэж буй юм. 
  • 60,000 хүн 1,000 ш дээшийг эзэмшдэг: Түүнчлэн 60 мянган хүн 1,000 ширхгээс дээш АрдКойныг эзэмшдэг ажээ. 1,000 ширхгээс дээш эзэмшигчдийн тоо 1 сая хүрэхэд л нийт койнын 20%, эргэлтэд буй койнын 40% нь эзэнтэй болно гэсэн үг. 

Ийнхүү Монголдоо анхдагч болж гарч ирсэн АрдКойны хамт олонд 3 жилийн ойн баярыг хүргэе. Цаашид ч гэсэн илүү олон харилцагчтай болж, технологийн дэвшлийг Монголдоо түгээн бадруулаарай! 

*Энэхүү контентыг iDAX.exchange виртуал хөрөнгийн биржтэй хамтран бүтээв.