Crypto Hall
Арилжааны самбарыг ойлгох нь
21.10.11
А.Баттүвшин
Tweet
cover

Өнөөдөр энгийн боловч чухал сэдвийн талаар хэлэлцье. Хувьцаа, крипто аль нь ч байсан дүрэм яг ижил тул та дараах зүйлсийг нэг ойлгоод авахад хаана ч алзахгүй ээ.

Арилжааны самбарыг ногооны зах, зах дээр зарагдаж буй койныг төмс гэж бодъё. Тэгвэл зарах захиалга өгсөн буюу худалдагч нар нэг л төрлийн төмсийг танд санал болгох боловч бүгд янз бүрийн үнийн дүнтэй шошго наажээ. Гэхдээ худалдан авагч талд ч үнийг тохиролцох хүч байгаа ба хоёр талын санал нийлэх үед наймаа хийгддэг дүрэмтэй. 

Зах зээлийн захиалга 

  • Ханш: Энэ төрлөөр захиалга өгнө гэдэг нь дурын худалдагчийн хэлсэн үнээр шууд худалдан авахыг хэлнэ. Давуу тал нь та төмсөө одоо шууд өөрийн болгох боломжтой боловч хямд үнээр худалдан авах боломжоо үгүй хийж, ирээдүйн ашиг орлогоо хааж болох сул талтай. 
  • Тоо ширхэг: Мөн захиалгын тоо ширхгийг сайтар ажиглах хэрэгтэй. Танд 20 ширхэг төмс хэрэгтэй байвч худалдагч талууд 1, 5, 30 ш гэх мэт янз бүрийн хэмжээгээр санал болгодог. Энэ үед зах зээлийн захиалга нь таны захиалга гүйцэх хүртэл байгаа бүх төмсийг санал болгосон үнээр нь хамаад захиалгыг тань биелүүлдэг. Үүнээс болоод таны худалдан авсан төмсний дундаж өртөг хэд өндөр болох аюултай юм.  

Нөхцөлт захаилга 

  • Ханш: Харин энэ төмсийг би ийм л үнээр авах нь ашигтай гэсэн ханшаа тодорхойлсон бол нөхцөлт захаилгыг ашигладаг. Жишээ нь, төмсний зах зээлийн ханш ₮130 байлаа гэж үзэхэд та ₮100-өөр л авна гэсэн дүгнэлт хийсэн бол ₮100-өөрөө захиалгаа шивээд биелэх хүртэл нь хүлээнэ. Жаахан тэвчээр л шаардлагатай болохоос энэ захиалгын төрөл хамгийн найдвартай эд дээ. Шөнө таныг унтаж байх үед хэн нэгэнд яаралтай мөнгө хэрэг болоод хямдхаан төмсөө зарах ч юм билүү тэ? 
  • Тоо ширхэг: Таны хүссэн хэмжээгээр захиалгыг биелүүлэхийн тулд тэр хэмжээний зарах захиалга шивэгдсэн байх хэрэгтэй. Тиймээс зарим захиалга тань биелээд зарим нь таны санал болгосон үнийг хүлээн зөвшөөрөх хүн гарч ирэх хүртэл хүлээгдэнэ. Гэлээ гээд яаран сандран үнэтэй худалдаж авснаас жаахан хүлээхэд гэмгүй билээ. 

*Энэхүү контентыг DAX виртуал хөрөнгийн биржтэй хамтран бүтээв.