Бид өмнө нь Finspiration буландаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг маш товчхон тайлбарлаж байсан билээ. Тогтмол хүүгийн өгөөжтэй уг бүтээгдэхүүн нь санхүүгийн эх үүсвэрийг төрөлжүүлэх боломжийг олгодог тул сайн мэдээд авбал өлзийтэй байх. Тиймээс яг юу болохыг нь илүү дэлгэрэнгүй харцгаая.
ХБҮЦ хэрхэн бий болдог вэ?
Хөрөнгө оруулагчдын хувьд
ХБҮЦ нь бусад эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг бодвол өндөр өгөөжтэй, хүн бүрт нээлттэй, мөн хүүгийн орлогын албан татвар нь бага буюу 5% байдаг. Тэгэхээр инфляцын түвшин өндөр, хадгаламжийн хүү бага, хувьцааны ханш тогтворгүй энэ үед ХБҮЦ авах нь ухаалаг хөрөнгө оруулалт байж мэднэ.