Сүүлийн үед яасан их хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаар бичиж байна аа гэж бодож байна уу? Бид хэд нь таны хувийн санхүүд хэрэгтэй мэдээлэл өгөх гээд л ингээд байгаа юм. Энэ удаад харин ХБҮЦ авахын ашиг тусын талаар илүү дэлгэрэнгүй бичлээ шүү.
Ер нь ингээд харахаар ХБҮЦ авахгүй байх шалтгаан нэлээн бага ч юм шиг. Хадгаламж шиг эрсдэл багатай, дээрээс нь хүү тогтмол төлөгддөг мөн хялбархан арилжаалж болно гэхээр нэг их бодоод байх юм байгаа ч юм уу?