Товхимол
Нийгмийн өнгийг өөрчлөх хууль айсуй
21.10.14
Lemon Press
Tweet
cover

Сангийн яам, Монголбанк “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулжээ. Хэрэв 2030 онд манай улсад казино ажиллаж, иргэд хурдан морины бооцоот уралдаан үзэж, амралтын өдрөөрөө хөл бөмбөгийн тааварт бооцоо тавих явдал хэвийн үзэгдэл болсон байвал энэ төсөл батлагджээ гэсэн үг. 

Эдийн засгийн нөлөө

Хуулийн төсөлд багтсан казиногийн үйл ажиллагааг зөвшөөрөх хуулийг уг нь 1998 онд баталсан ч тендертэй холбоотой маргаан гарч, хэд хэдэн УИХ-ын гишүүн шоронд орж, хууль ч цуцлагдсан байдаг. Түүнээс хойш үе үеийн парламент энэ талаар хэлэлцэж, эдийн засгийн ач холбогдлыг нь хөндсөн ч нийгэмд нэгэнт муу нэртэй болсон учир хэрэгжээгүй өдийг хүрчээ. Товчоор бол, казино ажлын байрны тоог нэмэгдүүлэх, өндөр дүнтэй татвар төлөгчийн тоог нэмэх, оршин буй газрынхаа худалдаа, үйл ажиллагааг эрчимжүүлэх гэсэн эерэг нөлөөтэй байдаг аж.  

Шинэ хандлага?

Тус хуулийн төсөлд бас нэг сонин санал орсон байсан нь, эмийн найрлагад ордог мансууруулах үйлчилгээтэй ургамлыг экспортлох зорилгоор тарьж ургуулахыг зөвшөөрнө гэжээ. ЗГ эдийн засагт нэмэртэй л бол юу ч хамаагүй хийхэд бэлэн байгаа бололтой. Шинэ боломж эрэлхийлж, хандлагаа өөрчилж байгаа нь сайшаалтай юм даа. 

Эцэст нь...

Tөр маань хаах, хориглохоо хойш нь тавиад ухаалаг шийдэл, зохицуулалтаар хангаад байвал иргэд бид дэмжилгүй л яахав. Тийм биз?