Товхимол
Монголын хөрөнгийн зах зээлийн цоо шинэ бүтээгдэхүүн
21.01.07
Lemon Press
Tweet
cover

InvesCore

Инвескор ББСБ болон МикроКредит ББСБ-ийн гаргасан автомашины зээлийн багцаар баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар болжээ. Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь манай хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө байгаагүй цоо шинэ зүйл юм.

Тэгвэл тус бүтээгдэхүүнийг бид ойлгомжтойгоор тайлбарлаж өгье. 

  • Дээрх хоёр ББСБ нь өөрсдийн гаргасан автомашины зээлүүдийг багцалж үнэт цаас болгоод танд санал болгож байгаа юм. Улмаар тухайн зээлүүдийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс та өгөөж хүртэнэ гэсэн үг. 

  • Ийнхүү тэд нэг бүр нь ₮400,000-ийн үнэлгээтэй 10,000 ширхэг үнэт цаас буюу нийт ₮4 тэрбумын ХБҮЦ гаргасан аж. 2 жилийн хугацаатай бөгөөд жилийн хүү нь 14.4% гэнэ. 

  • Нэг онцлог нь 3 сар тутам хүүгээ бас үндсэн төлбөрөөсөө төлөх юм байна. Өөрөөр хэлбэл та ₮8 саяар авбал 3 сарын дараа хүүгээ бас ₮1 сая төгрөгөө буцааж авна гэсэн үг юм.

Хөрөнгө оруулах шалтгаанууд…

  • Эрсдэл бага: Эрсдэлийг маш сайн хааж өгчээ. Тухайлбал, хэрэв тухайн автомашины зээлийн багцад буй ямар нэг зээл чанаргүйдвэл хэвийн зээлээр орлуулж өгнө гэнэ. Дээрх 2 ББСБ нь нийтдээ ₮30 тэрбумын автомашины зээлийн үлдэгдэлтэй бөгөөд улиралд л ₮5 орчим тэрбумын автомашины зээл гаргадаг юм байна. Тэгэхээр ХБҮЦ-д буй зээл чанаргүйдэх эрсдэл бараг байхгүй гэж хэлж болно. 

  • Тогтмол өндөр өгөөж: ХБҮЦ-д хөрөнгө оруулах том давуу тал нь харьцангуй өндөр өгөөжийг тогтмол хүртэх явдал юм. Хувьцааны ханшийн өсөлт, уналтыг таамаглахад маш хэцүү байдаг тул заримдаа алдах ч тохиолдол байдаг бол нөгөө талаас банкны хадгаламжийн хүү буурч 10% дотор орсон буюу өгөөж хамаагүй бага байгаа юм. Тэгвэл ХБҮЦ нь маш бага эрсдэлээр хадгаламжийн хүүнээс илүү өгөөж хүртэх боломжийг танд олгож буй юм. Мөн хүүний татвар 5% буюу хадгаламжийн хүүний татвараас бага юм.

  • Том ар: Мэдээж хөрөнгө оруулах гэж буй компаниа хэр найдвартай, сайн компани болохыг судлах нь маш чухал байдаг. Тэгвэл Инвескор Актив ХБҮЦ-ийн 75%-ийг бүрдүүлж буй Инвескор ББСБ (MSE: INV) нь Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан нээлттэй компани бөгөөд ₮211 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй Монголын хамгийн том ББСБ юм шүү дээ. 

Эцэст нь…

  • Мэдээж аливаа хөрөнгө оруулалт хийхдээ маш сайн судлах ёстой шүү дээ. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг abs.icapital.mn-с авч шийдвэрээ гаргаарай. 

  • Мөн үнэт цаасны урьдчилсан захиалга аль хэдийн эхэлсэн бөгөөд биржийн анхдагч арилжаа 1 сарын 13-14 хооронд явагдах юм байна. Захиалгыг та өөрийн бүртгэлтэй брокерийн компанидаа хандан өгөх боломжтой. 

  • Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд бичигдэх онцгой үйл явдал дөнгөж он гараад тохиож байна. Баяр хүргэе. 

Товхимлын 2020 оны 1 сарын 7-ны дугаараас. Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар хандаарай.