Товхимол
Squid Game & Netflix Merch
21.10.14
Ө.Түмэндарь
Tweet
cover

Нөгөө л Squid Game? гэж бодож байна уу кк. Тэгвэл энэ удаад Squid Game нь Netflix (NFLX)-ийн бизнест яаж нөлөөлж байгаа талаар хуваалцъя. 

Мэдээж ханш пуужиндсан

Squid Game цацагдахаас өмнөх өдөр буюу 9 сарын 16-нд Netflix-ийн нэгж хувьцааны үнэ $586.50 байсан бол кино гарсны дараа хувьцааны ханш тасралтгүй өссөөр 10 сарын 6-нд бүх цаг үеийн түүхэн дээд ханш болох $639.1-д хүрчээ

Орлогын шинэ эх үүсвэр

Чи эсвэл чиний найз энэ Halloween-ийр Squid Game-ийн хувцас, маск хийж зарах эсвэл Далгона чихрийг хийж зарах бизнес санаа ярьсан л биз дээ. Тэгвэл Netflix ч гэсэн юу гэж зүгээр байхав тэд WalMart (WMT)-ын цахим худалдааны платформ дээр Squid Game болон бусад шилдэг контентуудынхаа мерчийг зарахаар болжээ. Netflix-ийн хувьцааг эзэмшдэг хүний хувьд үнэхээр сайхан мэдээ юм даа. 

Ажлынхантайгаа хуваалцах фактууд:

  • Squid Game-ийг гарсан цагаас нь хойш 111 сая хүн Netflix дээр үзэж дэлхийн 94 улсад №1 болжээ
  • Netflix 2016-2020 оны хооронд Солонгосын эдийн засагт $4.7 тэрбумыг оруулжээ
  • Далгона чихрийг хийж зардаг худалдаачин кино гарахаас өмнө өдөрт 200 ширхгийг зардаг байсан бол киноны дараа өдөрт дор хаяж 500-г зардаг болсон гэнэ.

Солонгосчууд Netflix-ээр дамжуулан дэлхий даяар соёлын хувьсгалыг утгаар нь хийж байна даа.