Товхимол
Үндэстэн дамнасан корпорацуудад 15%-ийн глобал татвар онооно
21.10.12
Lemon Press
Tweet
cover

Сонгуулиар бид хэд хаа сайгүй л "Sponsored" постууд сошиалаар хардаг. Тэр хэмжээгээрээ л бид Facebook, Google, YouTube-д маш их орлого оруулж буй. Тухайлбал, Э.Батшугар нэр дэвшигч л гэхэд сүүлийн 1 жил гаруй хугацаанд $20,000-ийг сошиал бүүстэд зарцуулжээ. За энэ ч яахав, гол нь Монголоос дажгүй мөнгө олж буй эдгээр аварга тек компаниуд Монголд татвар төлдөггүй шүү дээ. Тэгвэл дэлхийн 136 улсын засгийн газрын төлөөлөл нэгдэж, үндэстэн дамнасан корпорацуудад 15%-ийн глобал татвар оноохоор тогтоод байна


Тэдний гаргалгаа...

  • Жилийн орлого нь $866 саяас дээш корпорацуудад хамгийн доод тал нь 15%-ын татвар ногдуулна. Ингэснээр нийтдээ жилд $150 тэрбумын татварын орлогыг нэмж бүрдүүлэх боломжтой болох аж. 
  • Хамгийн өндөр ашигтай корпорацуудын хэрэглэгчдийн байршиж буй газарт үлдэгдэл ашгийн 25%-д татвар ногдуулах эрхийг тухайн улсын шүүх засаглалын хүрээнд шилжүүлнэ. 

Бизнесийн томчууд юу гэв?

Энэхүү хэлцэл 2023 оноос эхлэн хэрэгжих ба Google (GOOG), Facebook (FB), Microsoft (MSFT) зэрэг 100 гаруй компанид хамаарах юм. Сонирхолтой нь, Google болон Amazon (AMZN) нар хэлцлийг дэмжиж байгаа юм байна. Учир нь, орлогоосоо нэгдсэн байдлаар татвар өгснөөр улсуудын оноосон татвар цуцлагдах нь тэдэнд ашигтай тусаж байгаа бололтой

Цаашид...

Монгол ямартай ч эдгээр улсууд дотор орсон байна шүү. 2023 оноос Facebook, Google манай татварын орлогын тодорхой хэмжээг бүрдүүлэг болж магадгүй нь дээ. Цаашлаад, тун удахгүй АНУ-ын конгресст хэлцэлтэй холбогдох хуулийн төслийг, Их 20-ийн гишүүн улсуудын сангийн сайд нар гэрээг хэлэлцэж эцэслэх ажээ.