Товхимол
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн эргэн тойронд
21.10.11
Lemon Press
Tweet
cover

Цаана чинь $50, $100 мянга гээд хүмүүс нэг юм яриад яваад байгааг анзаарсан уу? Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх саналыг хэдэн гишүүд дэвшүүлснээр уг яриа дэгдээд буй юм. 

Хуулийн тухайд…

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх 1993 онд баталснаас хойш 112 орны 12,118 ААН бүртгэгдэж, $14 тэрбумын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний 74% нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гэнэ шүү. Гэвч сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч буй учир уг хуульд ийнхүү өөрчлөлт оруулах санал гаргажээ. 

Амны уншлага болоод буй заалтын тухайд...

Уг хуулийн 3.1.5-аар зүйлд заасан гадаадын хөрөнгө оруулалттай ААН нь Монголд үйл ажиллагаа явуулахад $100 мянгаас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх гэдэг заалтыг авч хаях талаар яригдаж буй. Харин үүний оронд зөвхөн тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монголд байнга оршин суух виз хүсэх тохиолдолд $50 мянгаас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой хэмээн өөрчлөх хүсэлтэй байгаа аж. 

Гэхдээ 50,100-даа ч биш юм шүү...

Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг $700 мянгаар тогтоодог Индонез улс дэлхийн хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой 10 улсын жагсаалтад  тогтмол багтдаг. Тэгвэл бид нар $1 сая ч гэж тогтоож болно эсвэл бүр босгогүй болсон ч болно. Гадаадын хөрөнгө оруулахад татахыг хүсэж л байгаа юм бол энэ босго сонин биш харин улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой өсөлт, ханшийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах найдвартай эрх зүйн орчин, бизнес эрхлэх таатай орчин зэргээ л сайжруулчихвал аандаа болно доо уг нь.