СЗХ-ны энэ 7 хоногийн ээлжит хуралдаанаар Төрийн банкийг олон нийтэд нээлттэй болгож үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн. Системийн нөлөө бүхий 5 банкнаас хамгийн түрүүнд IPO хийх зөвшөөрлөө авсан тэдний талаар бяцхан танилцуулга хүргэе ээ.
Одоогийн Төрийн банк
Төрийн банк нь 2009 онд 100% төрийн өмчит хэлбэрээр үүсгэн байгуулагдаж байсан бол одоо 2 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй. Тэдний гол хувьцаа эзэмшигч нь Сангийн яам бөгөөд нийт хувьцааны 52.25%-ийг эзэмшдэг бол үлдсэн 47.75%-ийг нь Хадгаламж даатгалын корпорац эзэмшдэг.
Тэд нийт 495 салбар нэгж, 350 ATM, 5,320 орчим картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан Монголын 1.6 сая км² газар нутагт үйлчилгээгээ үзүүлж буй. Тийм дээ ч тэдний нийт 2 сая гаруй харилцагчийн 99% нь иргэд бөгөөд нийт зээлийнх нь 70% орчим нь иргэдийн зээл байдаг аж. Мөн хүүхдийн мөнгөний 90%, тэтгэврийн 55% дээр нь 100 гаруй төрлийн халамжийн 80% нь тус тус уг банкаар дамждаг болохоор иргэдэд илүү хүрдэг гэхэд хилсдэхгүй болов уу.
Харин санхүүгийн нөхцөл байдал нь
Төрийн банк нь олон нийтэд нээлттэй болсноор тэдний хэрэглэгчид тус банкны хувьцааг эзэмшиж тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж улмаар үйлчилгээ нь илүү сайжрах нөхцөл бүрдэх юм. Тэгвэл тэдний санхүүгийн үзүүлэлтүүд энэ оны эхний хагаст хэр байсныг харцгаая.
Эцэст нь... Төрийн банк IPO хийх зөвшөөрлөө авснаар системийн 5 банкны IPO уралдаан албан ёсоор эхэлж байна даа.