Товхимол
Аялал жуулчлалын салбарын уналт
21.10.12
Ө.Түмэндарь
Tweet
cover

Цар тахлын үед дэлхий даяар тэг зогсолт хийсэн салбар бол мэдээж аялал жуулчлалын салбар гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Тэгвэл 2021 оны 9 сарын байдлаар манай хилээр хэчнээн зорчигч нэвтэрсэн талаар судалгаа ҮСХ-ноос гаргажээ.

Онцлох тоонууд…

  • 249 мянга: Манай улсын хилээр нийт 249.4 мянган зорчигч нэвтэрсэн.
  • 27 мянга: Эдгээрээс 27 мянга буюу 11% нь гадаад улсын иргэд юм. Цар тахлын өмнө 500 мянга хүрдэг байжээ. 
  • 33.1%: Орж ирсэн гадаад зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 33.1%-аар буурчээ.
  • 82.7%: Гадаад зорчигчдын 82.7% нь аялахаар ирсэн бол 17.3% нь ажиллаж, суралцахаар ирсэн байна.
  • 57.5%: Аялал жуулчлалын зорилгоор ирсэн зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 57.5%-аар буурсан үзүүлэлттэй гарсан аж.

Аялал жуулчлал нь манай ДНБ-ийн 9%-ийг бүрдүүлдэг чухал салбар. 2019 онд л гэхэд 570.2 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ний 6.48%-ийг бүрдүүлсэн бол 2020 онд орлого нь 65.8%-аар буурсан юм.