Товхимол
АНУ-ын их сургуулиуд хуримтлалын сантай гэв үү?
21.10.13
Lemon Press
Tweet
cover

АНУ-ын их сургуулиуд бүх л хэрэгцээ, сонирхолдоо зориулсан ухаалаг шийдэлтэй байх юм даа. Харин энэ удаа тэдгээрээс их сургуулиудын хуримтлалын санг хэмээх нэгэн бүтээгдэхүүнийг онцлоё.

Ер нь их сургуулийн хуримтлалын сан гэж юу вэ?

  • Сүүлийн жилүүдэд нэр алдартай их сургуулиуд мөнгө болон бусад санхүүгийн активын хандив тогтмол хүлээн авдаг болсноор тэрхүү хөрөнгийг ухаалгаар зарцуулах хэрэгцээтэй тулгарч эхэлсэн юм. Ийнхүү тэдгээр сургуулиуд зөвхөн хөрөнгөө хуримтлуулахаас гадна хөрөнгийн зах зээлд оролцож, идэвхтэй хөрөнгөө нэмэгдүүлэх шийдлүүдийг эрэлхийлдэг болсон юм.  
  • Ингэхдээ сургуулиуд хөрөнгө оруулахдаа хуримтлалын сангийн нийт үнэлгээний 5%-аас дээшгүй дүнг бага эрсдэлтэй, урт хугацааны ашиг олох хөрөнгө оруулалтад хийдэг аж. Айхтар сургуулиудын хэдэн зуун мянган долларын тэтгэлэн эндээс л санхүүгийн эх үүсвэрээ татдаг юм. 

Тухайлбал...

Хөрөнгийн зах зээлийн өсөлт болон VC-ийн өсөлтөөс хамаарч АНУ-ын их сургуулиудын хуримтлал сүүлийн 10 жилд огцом нэмэгдсээр байгаа төдийгүй Dartmouth College гэхэд л 2020 оны тайландаа хуримтлалын сангаа $2.5 тэрбумаар нэмэгдүүлсэн тухайгаа мэдээлээд амжив

Эцэст нь...

"Мөнгөтэй бол боловсролтой. Боловсролтой бол боломжийн улсыг бүтээнэ" гэдэг л энэ болов уу. Гадны их сургуулиуд хүртэл хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, өөрсдийн хөрөнгийг нэмэгдүүлэх гарцыг байнга эрэлхийлж санхүүгийн чадамжаа дээшлүүлдэг ажээ. Харин манай улсад энэ төрлийн сан одоогоор байхгүй бөгөөд тун удахгүй үүсэх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье ээ.