РЕДАКЦЫН БОДЛОГО
Редакцын бодлого сүүлд шинэчлэгдсэн огноо: 2021 оны 6-р сарын 29
Lemon Press цахим товхимол нь эрхлэн гаргаж буй контент, уншигчиддаа хүргэж буй мэдээллүүдийг дэлхийн стандарт, хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн стандартад нийцүүлэн ажиллахыг өөрсдийн үнэ цэнийн нэгээр тодорхойлсон юм.
Ийнхүү та бүхэнд Lemon Press товхимол болон Lemon Press медиа байгууллагын доор гарч буй контентууд ямар бодлого, зарчмын хүрээнд хүрч буйг танилцуулж байна.
НЭГ. КОНТЕНТЫН ЕРӨНХИЙ БОДЛОГО
- Ерөнхий бодлого
- Lemon Press нь санхүү, бизнесийн мэдээ мэдээлэл, тоон өгөгдлийг ойлгомжтой, энгийнээр илэрхийлсэн контент бүтээх замаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж уншигчдаа ухаалаг шийдвэрт хөтлөхийн төлөө хичээн ажиллана.
- Аливаа мэдээ мэдээллийг түүхий чигээр нь бус залгиж, боловсруулахад “хялбар” болгон уншигчдаа хүргэнэ.
- Мэдээллийн агуулга
- Санхүү, бизнесийн мэдээллийг түүчээлэн хүргэнэ.
- Аливаа мэдээлэл, контентыг бүтээхдээ найдвартай эх сурвалж, баримтад үндэслэж танд хэрэгтэй мэдээллийг таныг уйдаахгүйгээр хүргэхийг зорино.
ХОЁР. РЕДАКЦЫН ЁС ЗҮЙ БА ЗАРЧМУУД
- Бидний хүндэтгэх ёс зүй
- Lemon Press-ийн контент бүтээгчид нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн нийтлэг зарчмыг мөрдлөг болгож ажиллана.
- Бидний баримтлах зарчмууд
- Чухал мэдээ буюу уншигчдын өдөр тутмын шийдвэр гаргалтанд нь эерэг нөлөө үзүүлэх контент хүргэнэ.
- Утга учиртай, ойлгомжтой контент бүтээхийг эрэлхийлнэ.
- Хэн нэгнээс хараат бус, хуулийн дагуу ажиллана.
- Үнэн зөв, бодит мэдээллийг өгнө.
- Бидний эрхэмлэх итгэл үнэмшил
- Ухаалаг хөрөнгө оруулагчийг бэлдэх
- Орчин үеийн бизнес, хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүргэх
- Залуу мэргэжилтнүүдийг дэмжих
- Бизнес, инноваци, технологийн дэвшлийг таниулах
- Зах зээлийн хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ оруулах
ГУРАВ. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО
- Хамтын ажиллагаа
- Бидний зарчим, ёс зүй, үнэт зүйлстэй нийцсэн хувь хүн, байгууллагатай хамтран ажиллана.
- Бид хамтын ажиллагаагаар хийгдэж буй контентыг үргэлж чухалчилж үзэх бөгөөд олон нийтэд хүргэхэд шинэлэг санаа, сонирхолтой байдал, боломжит технологийн дэвшлийг ашиглана.
- Хараат бус байдал
- Аливаа контентийн агуулгыг Lemon Press нь хамтрагч хувь хүн, байгууллагаас хараат бус гаргах бөгөөд манай редакцаас бэлтгэнэ.
- Ил тод, тодорхой байдал
- Хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн төлбөртэй, сурталчилгааны контентийн эх сурвалжийг уншигчдад тодорхой үзүүлнэ.
- Шаардлагатай нөхцөл байдалд /тухайлбал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн/ эрсдэл болон бусад анхааруулах зүйлсийг заавал дурдана.
ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
- Цуглуулах мэдээлэл, хэрэглээ
- Бид өөрсдийн вебсайтаар болон цахим товхимлын бүтээгдэхүүнээр дамжуулан таны товхимолд бүртгүүлсэн имэйл хаяг, тус имэйл хаягтай холбоотой овог, нэр, бусад мэдээллүүдийг (Open Rate, Click Rate, Bounce г.м.) бүртгэж авна.
- Цуглуулж авсан хэрэглэгчийн холбогдох мэдээллийг бид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн имэйл товхимлоор дамжуулан илгээхэд, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад ашиглана.
- Мэдээллийн аюулгүй байдал
- Таны имэйл хаяг, имэйл хаягтай холбоотой бусад мэдээллүүдийг (Open Rate, Click Rate, Bounce г.м.) мэдээллүүдийг бид бусад байгууллагуудад огт задруулахгүй. Харин хууль хяналтын байгууллагын хүсэлтээр болон шаардлагаар задруулахыг үгүйсгэхгүй.
- Бүртгэлийг устгах нь
- Уншигч өөрийн имэйл хаягийг Lemon Press товхимлын уншигчдын бүртгэлийн жагсаалтнаас хасах нь хэзээд нээлттэй. Ингэхдээ өөрийн имэйлд хүлээн авсан товхимлын хамгийн доод хэсэгт байрлах Unsubscribe товч дээр дарах, эсвэл манай [email protected] хаяг руу холбогдон бүртгэлээ устгах боломжтой.
БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
Та редакцын бодлоготой холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ [email protected] хаягаар ирүүлнэ үү. Энэхүү редакцын бодлогыг үе үе шинэчилж, сайжруулах бөгөөд тухай бүрт уншигчиддаа мэдэгдэж байх болно.
Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Аюуд Цамхаг, 16 давхар
Утас: +976 8911 4249, +976 8877 9898