12 сарын 20-ны байдлаар Монголд нийт 640 мянган жуулчид ирснээр 2023 он хамгийн их жуулчин хүлээн авсан түүхэн жил болж байна. Улсаар нь задлан харвал Оросоос хамгийн их буюу 217 мянган жуулчин ирсэн бол Өмнөд Солонгосоос 139.8 мянган жуулчин ирж удаалаад буй. Өмнөд Солонгосоос ирж буй жуулчдын урсгал нэмэгдсэнд өнгөрсөн жил тус улсын иргэдийг Монголд 90 хүртэлх хоногоор визгүй зорьчих боломжтой болгосонтой холбоотой юм.
Энэ жил Өмнөд Солонгосоос ирсэн жуулчдын урсгал нэмэгдсэн ч Оросынхыг гүйцсэнгүй. Тухайлбал, энэ оны эхний 11 сард ирсэн жуулчдын тоог 2019 оны сүүлтэй харьцуулахад Оросоос ирсэн жуулчдын тоо 53.9% буюу 76 мянгаар, Өмнөд Солонгосынх 38% өсөж 38.8 мянгаар тус тус өсөөд буй.
Түүнчлэн энэ оны II,III улирал буюу дулааны улиралд ирсэн жуулчид нийт жуулчдын 70%-ийг эзэлж байна. Тус үзүүлэлт 2019 онд 69.7% байсан гэхээр өвлийн аялал жуулчлал яалтчгүй хоцрогдоод байгаа нь харагдах шиг.
Бяцхан таавар: Хэзээ болтол эрх баригчид маань амандаа багтсан тоог дураараа хэлж жилийн төгсгөлд төсөөлөл бодит байдал 2 нь тэнгэр газар шиг зөрөөд эхлэхээр амны бэлгээс ашдын бэлгэ гээд суух бол?
Энэ онд Өмнөд Солонгосоос нэлээдгүй алдартай жүжигчид, инфлүнсэрүүд ирсний сацуу Соёлын яамны урилгаар CNN-н алдарт хөтлөгч Ричард Күэст, Nas Daliy тэргүүтэй эрхмүүд ирэв. Онцолбол,
*Улсын хилээр орсон жуулчдын тоог тооцохдоо албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор ирсэн гадаадын иргэдийг хамааруулан тооцдог.
Монголд зочлох жилийн хүрээнд 34 улсын иргэдийг 2025 оныг дуустал буюу 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлсөн. Улмаар 61 улсын иргэд Монголд визгүй зорчих боломжтой болов. Түүнчлэн энэ онд Аялал жуулчлалын тухай хуулийг 23 жилийн дараа шинэчлэн баталсан гээд хууль эрх зүйн хувьд томоохон ахиц гаргаад буй. Тус хууль батлагдсанаар,
Түүнчлэн Монголд зочлох жилийн онцлох зорилт бол яахын аргагүй агаарын тээврийн либералчлал байсан. Улмаар МИАТ ТӨХК энэ зун анх удаа орон нутгийн чиглэлд нислэг үйлдсэний сацуу ЗГ-аас ч тус компанид татаас олгосон, орон нутгийн нислэгийн тийзийн үнийг хямдруулсан гээд хэрэндээ хөөрхөн дэмжсэн дээ.
Эцэст нь… Монгол Lonely Planet-н ирэх жил аялахад хамгийн тохиромжтой орны жагсаалтыг тэргүүлсэн. Гол нь жуулчдыг 1 ирээд буцдаг биш дахин ирэх сэтгэгдэлтэй үдэхгүй бол ч…
$1 тэрбум: БОАЖ-ын сайдын мэдээлснээр Монголд аялах гэж ирсэн жуулчид дунджаар $2,000-$2,048 зарцуулдаг аж. Үүнээс харахад аялал жуулчлалын салбарын орлого энэ онд хэдийнээ $1 тэрбумыг давжээ.
39% нь бэлнээр: Харин төлбөр тооцооны хэрэгслээр нь харвал жуулчдын 39% нь бэлэн мөнгөөр, 26% нь ОУ-ын картаар, 35% нь хосолмол хэлбэрээр төлбөр тооцоо хийдэг байна.
YouTube дээр энэ онд Монголоор аялсан сайн муу сүлэлдсэн сэтгэгдэлтэй влог, бичлэгүүд хөөрхөн олширсныг анзаарсан уу? Үүнээс хамгийн их үзэлттэй ТОП-5 бичлэгийг харвал…
ЗГ Монголд зочлох жилийн хүрээнд жуулчдын тоог ирэх онд 1.5 сая, урт хугацаандаа 10-20 саяд хүргэх зорилт тавьсан. Гэсэн ч ЗГ-ын энэ оны зорилт биелсэн үү, гэвэл ҮГҮЙ. Гэхдээ! ОУ-д Монголыг сурталчлах ажил бол харьцангуй амжилттай хэрэгжлээ. Энэ жил Монголд ирсэн олон дагагчидтай инфлүнсэр, алдартнуудын ОУ-д Монголыг сурталчилсны үр шим ирэх жил гарах нь уу, харж л сууя даа.
Хамгийн гол нь жуулчдыг ганц л удаа Монголд ирээд буцдаг биш дахин ирэх сэтгэгдэлтэй үдэх нь юу юунаас ч чухал юм. Үүний тулд анх удаа Монголд ирж буй жуулчдад гүн сэтгэгдэл үлдээдэг модон жорлонгоосоо эхлээд шаардлагатай аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох хэрэгтэй болж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.