• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 27, 2025
Зах зээл

RE/MAX 2024 онд ₮1.5 их наядын борлуулалт хийжээ

yld
С.Ангирмаа
1 сарын 27, 2025
1 сарын 27, 2025

Орон сууц худалдаж авах, хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Монголын үл хөдлөх зуучлалын салбарын хамгийн том тоглогч RE/MAX-н 2024 онд 12.3 мянган үл хөдлөх борлуулж ₮1.5 их наядын борлуулалт хийжээ. 2023 онд тогтоосон амжилтаа 50% давуулжээ. Яаж вэ? 

🔥 Гал асаасан жил

RE/MAX нийт хугацаанд ₮5.3 их наядын борлуулалт хийсэн байдаг. Тэгэхээр зөвхөн 2024 онд нийт борлуулалтынхаа 28.3%-ийг хийсэн хэрэг. Улмаар RE/MAX-н тайлант жилийн шимтгэлийн орлого жилийн өмнөхөөсөө 55.3% өсөж ₮52.7 тэрбумд хүрчээ. Уг орлогын дийлэнх хэсэг буюу 65.3%-ийг орон сууц, зогсоолын шимтгэлийн орлого бүрдүүлсэн аж. 

📈 Зах зээлийн трэнд: Илүү дээшээ

Том зургаар нь харвал өнгөрсөн онд нийт 43,822 айлын ашиглалтад орон сууц худалдаалагдсаны 9.6% нь RE/MAX-р худалдагдсан гэсэн үг. Энэ дундаа 2021-2023 онд ашиглалтад орсон орон сууц хамгийн их борлуулагдсан аж. Түүнчлэн Хан-Уул дүүрэг болон өрөөний тоогоороо 2 өрөө орон сууц хамгийн халуухан сонголт байжээ. 

  • Тэргүүлэл: Үнэ 🆚 Эрэлт: Борлуулсан орон сууцууд дундаас үнэ нь хамгийн их өссөн нь Цэнгэлдэх хотхон, Хүннү 2222 хороолол байсан аж. Угаас Цэнгэлдэх хотхоны үнэ сүүлийн 4 жилд 134.5%, 1 жилд 22.1% өссөн байгаа юм. Харин Өрнөх хороолол хамгийн өндөр борлуулалттай 10 хотхоны жагсаалтыг тэргүүлэв.
  • 💰 Дундаж үнэ: Түүнчлэн RE/MAX-р түрээслэгдсэн 2 өрөө орон сууцны үнэ өнгөрсөн оны эцсийн байдлаар сарын ₮1.77 сая байгаа нь жилийн өмнөхөөсөө 11% өссөн дүн аж. Мэдээж Сүхбаатар дүүрэг дэх түрээсийн орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр буюу Сонгинохайрханыхаас 98.3% дээгүүр байна.

🤔 Яаж борлуулалт хийгээд байна вэ? 

RE/MAX-г маш хурдан буюу дунджаар 15 минут тутамд нэг үл хөдлөх хөрөнгө худалддаг гэдгийг мэднэ биз дээ? Учир нь СЗХ-нд бүртгэлтэй нийт агентуудын 85% буюу 1,300 орчим нь RE/MAX-д ажиллаж буй. Иймдээ ч тэд өнгөрсөн онд 2 сая км-г туулж, 1 агентын утсаар ярьсан минут дунджаар 10 өдөртэй тэнцэж, 59.4 мянган харилцагчтай болж байж Төв цэнгэлдэх хүрээлэнг 28 нугалсантай тэнцэх талбайг борлуулсан байна. 

  • ⏳ 18 /8: Гэснээс тэдний орон сууц худалдах дундаж хугацаа 18 хоног, түрээслэх нь 8 хоног байдаг аж. Нэмээд RE/MAX-тай гэрээлсэн харилцагчдын 3 үл хөдлөх хөрөнгө тутмын 1-ийг RE/MAX амжилттай борлуулж буй.

Эцэст нь… RE/MAX-н хувьд хамгийн том үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл бүхий сантай, хамгийн их агенттай учраас энэ зах зээлд байр сууриа тэлж, үл хөдлөх хөрөнгө авах зорилготой хүмүүсийн сонирхлыг ч өдөөж үүнийгээ дагаад ашиг, орлогоо ч өсгөж байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.