Энэ оны хагас жилийн байдлаар Премиум Нэксус ХК буюу хуучнаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Яаж ашигтай ажиллав?
📶 Өсөлт
Энэ оны I улиралд CU-н алдагдал жилийн өмнөхөөсөө ₮9.3 тэрбумаар буурснаар II улиралд улирлаас алдагдлаас ашиг руу орох нь тодорхой болоод байсан. Тэгвэл тэдний борлуулалтын орлого энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 57.7%, 2021 оны мөн үеэс 711.1% өссөнөөр анх удаа ашигтай ажиллалаа. Ийнхүү Монголд хамгийн анх конвиниенс сүлжээ дэлгүүрийг нэвтрүүлсэн тэд 6 жилийн нөр их хөдөлмөрийн дараа ашигт ажиллагаанд хүрч байна.
🌌 Цаашид юу болох вэ?
CU анх IPO хийхдээ 360 дэлгүүртэй байхаар төлөвлөж байсан. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд стратегиа ахиулж үндэсний компани болохоор зорьж орон нутагт ч тэлж байгаа. Энэ ч утгаараа тэдний дэлгүүрийн тооны өсөлт II хагаст ч үргэлжилж Сэлэнгэ аймагт 400 дахь салбараа нээх гэж буй. Одоогоор тэдний орон нутгийн тэлэлт, тэдгээрт хүргэх дэд бүтцийн хөгжүүлэлт, хэрэглэгчдийн сонголтод нийцсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөгжлийн шатандаа явж буй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.