Зээ, энэ оны эхний хагаст нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо буюу ХК-ийн 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо 26.8 мянгаар нэмэгдэж 588.4 мянгад хүрчээ. Тэдний хөдөлгөөнийг шинжье.
🫂 Томчууд руу хошуурав
Оны эхний хагаст нийт 75 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 28.2 мянгаар нэмэгдсэний 92.4% нь ТОП-20 компанид хөрөнгө оруулсан аж. Өөрөөр хэлбэл, жижиг хөрөнгө оруулагчдын дийлэнх нь ТОП-20 руу хошуурчээ. Гэхдээ ТОП-20 индексэд багтдаггүй ч жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө жагсаалтын 9-д эрэмбэлэгдсэн компани бол ЛэндМН ББСБ (LEND) байлаа.
🥊 Тэргүүлэгч ба сүүл мушгигч
Цаашлаад өнөө л бидний сайн мэдэх АПУ (APU) жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө тэргүүлэв. Бүхэл бүтэн 9.6 мянган жижиг хувьцаа эзэмшигч тэдэнд хөрөнгө оруулснаар нийт 30.2 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй болжээ. Учир нь өнгөрсөн оны сүүлээр Шунхлай Групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа олгосон билээ.
Эцэст нь… Бага багаар нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бүгд ТОП-20 компани руу л шуурч байна даа. Уг нь бүх нээлттэй компани олон улсын жишгээр тайлан балансаа цаг тухайд нь гаргаад, цаг үеийн мэдээллээ ил тод хуваалцаж хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаардаг болчихвол байдал арай өөр болох болов уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.