• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 24, 2025
Зах зээл

Урд хожид үзэгдээгүй ногдол ашиг

yld
С.Ангирмаа
2 сарын 24, 2025
2 сарын 24, 2025

Зээ одоогоор МХБ (MSE)-д 37 ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаад байна. Өгөөж нь хэр байв аа?

🔥 Түүхэн жил

Өнгөрсөн оны яг энэ үед 39 ХК 2023 оны цэвэр ашгаасаа нийт ₮535.1 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргаж байж. Харин энэ жил ногдол ашиг тараах шийдвэр гаргасан ХК-ийн тоо ойролцоо байгаа ч нийт ногдол ашгийн дүн нь 90.4% өсөж ₮1 их наядад хүрээд байна. Урд хожид ийм хэмжээний ногдол ашиг тараагдаж байгаагүй билээ. Ногдол ашгийн дүн ингэж өсөхөд банкнууд голлон нөлөөлөв.

  • 💪 Банкнуудын нөлөө: Учир нь ХААН Банк (KHAN) л гэхэд дангаараа ₮373.5 тэрбумын ногдол ашиг тарааж байгаа нь нийт ногдол ашгийн 38.9%-ийг бүрдүүлэв. Түүнчлэн нээлттэй банкнуудаас ХХБ (TDB)-наас бусад нь ногдол ашгийн шийдвэрээ гаргаж 2024 оны цэвэр ашгаасаа ₮510.6 тэрбумын ногдол ашиг тарааж байгаа нь нийт дүнгийн 50.1%-ийг бүрдүүлсэн хэрэг. 

📊 Дундаж өгөөж = 5.6%

Ногдол ашиг тараах шийдвэр гаргасан ХК-иудын дундаж өгөөжийг 2 сарын 12-ны хаалтын үнээр тооцоход 5.6% болж байгаа юм. Энэ дундаас өгөөж нь 10%-иас дээш гарсан 7 компани байгаа бол 1.5% болон түүнээс доош өгөөжтэй 11 компани бий. Хамгийн өндөр өгөөжтэй нь Тавантолгой (TTL). Тэд нийт ₮366.5 тэрбумын ногдол ашиг тарааж байгаагийн 12.96% буюу ₮47.5 тэрбум нь жижиг хувьцаа эзэмшигчдэд үлдсэн хэсэг нь 5%-иас дээш хувьцаа эзэмшигч буюу 3 этгээдэд очих нь ээ. 

Эцэст нь… Ногдол ашгийн хэмжээ ингэж нэмэгдэж байгаа нь ХК-иудын тэр дундаа банкнуудын санхүүгийн үзүүлэлт сайжирч, хөрөнгийн зах зээлийн хөгжиж буйг илтгэж байна. Үүнийг даган хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгдэх, хувьцааны үнэ өсөх, зах зээлийг илүү тогтвортой болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг нөхцөлүүд бүрдэхээр байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.