Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлдгээр “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10 га газрыг ногоон цэцэрлэг хүрээлэн болгон тохижуулж, сэргээн засварлах төслийг Рио Тинто компани эхлүүлснийг та мэдсэн л биз дээ. 🤓
Тэгвэл уг төслийн хүрээнд иргэдийн оролцоог хангахаар тус компани вэбсайт хөгжүүлж, иргэдийн саналыг аваад эхэлжээ. Та паркаа ямар байлгамаар байна вэ? Саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарахад л хангалттай. 🍀
Түүнчлэн Рио Тинто компани энэхүү төслийн бүх санхүүжилт, менежментийг хариуцаж ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэнэ. Мөн ирэх 4 жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү ажлын эхний 1 жилд бүтээн байгуулалт, сүүлийн 3 жилд арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж олон нийтэд хүлээлгэн өгөх юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.