Монгол 64.7 сая малтай хэр нь ХАА салбарын эдийн засаг, гадаадын шууд хөрөнгө оруулалтад эзлэх хэмжээ бяцхан. Мал, мах байгаад ч хангалтгүй байна уу?
Нөхцөл байдал
Өнгөрсөн оны байдлаар ХАА-н салбар нийт ДНБ-ий ердөө 10%-ийг эзэлсэн бөгөөд эдийн засаг 7% өсөж байхад тус салбар 8.9% унаж байв. Ер нь л тус салбарын ДНБ 3-аас дээш жил тогтвортой өссөн түүх байхгүй. Цаашлаад, өнгөрсөн онд Монголд $3 тэрбумын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 0.04% буюу $1.2 саяыг л ХАА салбар татаж чадсан.
ЭЗ-т нөлөөгүй хэдэн малын буян…
Өдгөө ХАА-н бүтээгдэхүүний 84.2% мал аж ахуйн бүтээгдэхүүн эзэлж байгаа гэхээр махны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх нь уул уурхайд төвлөрсөн эдийн засагтай Монголд өөр нэгэн орлогын эх үүсвэрийг бий болгох боломжтой. 64.7 сая малтай улс байна даа…
Эцэст нь… Өнгөрсөн онд махны экспорт 80 мянган тн-д хүрч түүхэн дээд түвшин тогтоосон. Энэ жил ХААБ-тай болсны хэрэг гарах болов уу? Гэхдээ мах боловсруулах үйлдвэрүүд шинэ технологи нэвтрүүлэхгүй бол эрэлт байгаад ч хангалттай нийлүүлэлт хийж чадахгүй байх даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.