• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 11, 2025
Санхүү

Монложистикс Холдинг ХК-ийн цэвэр ашиг 2024 онд 21.4% өсжээ

yld
С.Ангирмаа
2 сарын 11, 2025
2 сарын 11, 2025

Тайлангийн үе үргэлжилж байна. Энэ удаа Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн 2024 оны үр дүнтэй танилцъя. Цар хүрээ нь тэлж ашиг нь ч өсжээ. Анхаарлаа нааш нь. 👇

🚚 Шинэ дээд амжилт: 1.1 сая тн

Монложистикс 2024 онд цар хүрээгээ тэлж Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэсэн. Улмаар группийн нийт ачаа тээвэр 2024 онд 1.1 сая тн-г давав. Энэ дундаа импортын ачаа тээврийн хэмжээ 25.1% буюу улсынхаас даруй 15 нэгж хувиар илүү өсжээ. Нэмээд Төв Азийн Зам ХХК-ийн нэгдэлтэй холбоотойгоор Монложистикс Холдингийн борлуулалтын орлого 15%-20%, хүлээгдэж буй цэвэр ашиг 10%-15% нэмэгдэх хүлээлт үүссэн билээ. Тэгвэл энэ хүлээлт биеллээ олжээ. 

  • 🆙 Өсөлт^2: Тэдний 2024 оны борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 40.8% өсөж ₮296.3 болсон аж. Тэгэхээр тус группийн орлогын өсөлт улсын тээврийн салбарынхаас 5.8 дахин өндөр байгаа хэрэг. Улмаар цэвэр ашиг нь 22.6% нэмэгдэж ₮10.3 тэрбум болжээ. Түүнчлэн нийт хөрөнгийн хэмжээ нь ч 59.7% тэлж ₮92 тэрбумд хүрсэн байна. 

📌 Онцлох тээвэр

Цаашлаад, Монложистикс Холдингийн 2024 оны үйл ажиллагааны тэлэлтийг харвал, экспортын тээврээ өргөжүүлэхээр Оросоос эхний ээлжийн вагонуудаа амжилттай хүлээн аваад буй. Тус группийн 2023 онд шинээр байгуулсан Монложистикс Экүйпментс ХХК нь 50 хагас вагон худалдан авч, төмөр замын баазаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

  • ✈️ $MLG агаарт: Түүнчлэн Монложистикс Групп агаарын тээврийн салбарт үйл ажиллагаагаа тэлэх стратегийн хүрээнд Монложистикс Экспресс ХХК-ийг байгуулсан. Тус компани нь агаарын тээврийн сүлжээг өргөжүүлж, ОУ-ын зах зээлд өрсөлдөхүйц логистикийн цогц үйлчилгээг үзүүлэх юм.
  • 📦 Онцлох тээвэр: Монложистикс Ворлдвайд ХХК-ийн онцлох тээврээс дурдахад өнгөрсөн оны 11-р сараас эхлэн Улаанбаатарын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн ачааг тээвэрлэж байгаа гэнэ. Нэмээд Дубай хотоос Улаанбаатар хотноо тээвэр хийсэн гэж байгаа.

Эцэст нь… 2024 он олон компанийн хувьд тэлэлт, өсөлтийн жил байлаа. Үүний нэг нь ялт ч үгүй Монложистикс групп байв. Шинээр байгуулсан компаниудыг нь харахад энэ жил илүү том хүрээнд үр дүнтэй ажиллах нь дээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.