Ерөнхий сайд маань гэнэт хүсэл биелүүлэгч Санта Клаус шиг л гарч ирж баахан шийдвэр гаргалаа. Үүнд Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг баталсан явдал ч багтав.
350➗3🟰??
Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ)-ийн 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮350 буюу 1072 хувьцаанд нийт ₮357.2 мянга ногдохоор байгаа аж. Үүнээс татвар суутгасны дараа нийт ₮337.7 мянга ногдохоор байгаа юм. Уг нь бол ЭТТ-н ашигт ажиллагаа сайжирч нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 2019 оныхоос 3.9 дахин нэмэгдсэн хэрэг.
😑
1072 жинхэнэ зорилго: ЭТТ-н хувьцаа жилийн жилд сонгуулийн хэрэгсэл байсаар
ирсэн. Харин одоо утаа, утаа гэж яг ид ярьж байх үеэр ЭТТ-н тайлан ч гараагүй байхад ногдол ашиг олгох гэнэтийн шийдвэр гарлаа.
😒 Попролт: Түүнчлэн ЭТТ-н энэ жилийн цэвэр ашгаас иргэн бүрд олгох ногдол ашгийг олгохдоо хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан 3 хуваана гэнэ ээ. Эхний ээлжийн ногдол ашиг болох ₮135 мянгыг шийдвэр гаргасан өдрөө олгоно гэж попорсон. Баасан гараг байж таарсныг ч хэлэх үү, энэ мөнгө иргэдэд яг зөв дэмжлэг болсон эсэхийг мэдэхгүй л юм.
😶🌫️
Гал дээр тос: Нөгөө талаас 6-р сард 5.1% руу бууж байсан инфляц өнгөрсөн сард 8.1% руу мацаж, хазаарлалтаас
давчихсан яваа. Энэ үед ЭТТ-н ногдол ашиг гэж эдийн засаг руу ойролцоогоор ₮1 их наядыг цутгаж байгаа нь амьдралын хэрэгцээг хангахаас илүүтэй инфляцын гал дээр тос хаяж, эргээгээд үнийн өсөлтөд хүргэх шийдвэр болж байна.
🤨 Өөрийн толгой дээрх бухал №1: Уг нь бол ЭТТ-гоос ногдол ашиг биш жинхэнэ нээлттэй ХК шиг ажиллахыг хүсэж байгаа. УИХ 2010 онд л ЭТТ ХК-ийн 20%-ийг дотоод, гадаадын биржээр арилжаалдаг болно гэсэн ч одоог хүртэл 1072 хувьцааг арилжих боломжгүй. Энэ онд ЭТТ-г ОУ-ын менежментийн компаниар удирдуулж, нээлттэй ХК болгоно гэсэн ажил ч урагшлахгүй байх шиг.
Нэмэлт мялаалгууд
Түүнчлэн ЗГ ээлжит бус хурлаараа ирэх оны II улиралд Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэсэн шүү, тогтоогоод аваарай. 😒 Удахгүй тус санд төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилна.
❌ Цуглуулахгүй: Нэмээд утаатай холбоотойгоор Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглохоор заасан байдаг. Ингэснээр бид 3 сарын 1 хүртэл утааг эсэргүүцэж жагсах ч эрхгүй болов уу даа.
Гэснээс эрхэм ЭТТ-н арилжаалж болдоггүй хувьцаатай иргэн та ногдол ашгаараа бохь авах гэж байна уу, байр авах гэж байна уу?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.