• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 23, 2025
Улс төр

Монголын экспортын ердөө 9%-д л эерэг нөлөөтэй хэлэлцээр

yld
М.Хулан
3 сарын 23, 2025
3 сарын 23, 2025

Өнгөрсөн Пүрэв гарагт Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд Андрей Слепнев болон Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нар уулзаж Монгол Улс тус холбоонд нэгдэх асуудлыг эцэслэлээ. 

🤫 Үзэглэх л үлдэж

Товчхондоо Монгол Улсын ЕАЭЗХ-той хийх түр чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ)-т саад болж байсан асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, эцэслэсэн байна. Улмаар ирэх өдрүүдэд бидний тус холбоотой ЧХХ хийх гэсэн 8 жилийн оролдлого албажих нь дээ.

  • 🤔 Асуудал гээд байгаа нь: Өнгөрсөн 12-р сард дотоодын үйлдвэрлэгчид болон бизнес, МХАҮТ хамтран тус хэлэлцээрийн агуулга, бүтээгдэхүүний жагсаалт тодорхойгүй, яаруу, сандруу хэлэлцээр хийхийг эсэргүүцэж, ЗГ ч түр хойшлуулаад байсан. Энэ удаад хэлэлцээр байгуулахад тулгамдсан бүх асуудлыг шийдсэн гэх ч яг юуг нь засаж янзалсан нь тодорхойгүй л байна. 

🅰️ Цуутай 375

Одоог болтол олон нийтийн хувьд тус хэлэлцээрт талууд 375 бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг “0” болгоно гэснээс өөр мэдээлэлгүй байна. Юутай ч тус холбоотой түр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Монголын экспортын ердөө 9%-д л эерэг нөлөөтэй ч импортыг 25%-30% өсгөх магадлалтай байгаа. Харж байгаачлан хэлэлцээрийн дараах жилүүдэд худалдааны алдагдал өсөж, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэл өндөр. 

  • ⬅️ Өнгөрсөн онд гадаад худалдааны эргэлт $25 тэрбумыг давж түүхэн дээд түвшинд хүрсэн. Нүүрсний экспорт сайн байсантай холбоотойгоор экспортын орлого $14 тэрбум болсон ч нөгөө талд импорт ч үлэмж нэмэгдэж $11 тэрбумд хүрчихсэн байгаа.
  • ➡️ Энэ онд гол зогоолго болох нүүрсээ төлөвлөсөн үнээрээ гаргаж чадахгүй нь дээр өдөр ирэх тусам үнэ нь унасаар байгаа энэ үед импорт нэмэгдээд ирвэл бөөн л асуудал болох байх даа.

Эцэст нь… Одоо бидэнд нүүрснээс өөр улс оронд орлого оруулчихаар экспортын бүтээгдэхүүн хэрэгтэй байдаг. Уг нь ХАА-н дэвшилтэт орон болно гээд мах, ноолуур, газар тариалангийн чиглэлд өчнөөн хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийг баруун солгойгүй л цацсан, цаашид ч цацахаар байгаа. Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд 2 жилд $1.2 тэрбумын зээлийг олгосон байх жишээний. Нэг л их хөнгөлөлттэй зээл ярьсан улс, үр шим хаана ч байгаа юм бүү мэд. Монгол импортлогч улсын статусаа сайхан цементэлж байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.