Цаана чинь урт хугацааны өр зээлгүй компани байна. Хэн бэ гэж үү? Энэ бол өнгөрсөн онд IPO хийж, ТОП-20 компанийн эгнээнд нэгдсэн Монложистикс Холдинг ХК (MLG). Тэгвэл тэдний өнгөрсөн болон ирээдүйг тольдъё.
2023 оны өнгө
Монложистикс Холдинг ХК үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцуулаад буй. Тэдний өнгөрсөн онд тээвэрлэсэн ачаа 163% өсөж 1 сая тн-д хүрсэн. Улмаар борлуулалтын орлого 55% өссөн ч цэвэр ашиг нь 11% буурсан байна.
Цаашид яах вэ?
Заа өнгөрсөн он ийм байдаг юм байж. Тэгвэл тэд энэ онд цэвэр ашгаа 54.8%-78.6% өсгөж ₮13-₮15 тэрбумд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Улмаар цэвэр ашгийн маржин нь 5%-5.5%-д хүрэх юм.
Гэснээс, Монложистикс Холдинг ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 27-нд болох гэж байгаа шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.