• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 12, 2024
Олон улс

SEC-с Биткойны ETF-д зөвшөөрөл олголоо

yld
М.Хулан
1 сарын 12, 2024
1 сарын 12, 2024

Өчигдөр крипто ертөнцөд шинэ түүх бичигдэж SEC Биткойны ETF-д эцэст нь нэг юм толгой дохилоо.

Үйл явдлын хураангуй

Өнгөрсөн хугацаанд Америкт Биткойны ETF нэвтрүүлэх гэж 20 гаруй компани SEC-д хүсэлтээ өгч байсан ч тэд зохицуулагч байгууллагын шийрийг зааж 10 жил гяндайсаар 2024 онтой золгов. Энэ удаад SEC-г ийн сэтгэл шулуудахад дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани болох BlackRock (BLK) ихээхэн нөлөөлсөн юм. Улмаар тэдэнтэй хамт 10 компани Биткойны ETF-н ногоон карттай болоод буй. 

  • 2 дахин: Өнгөрсөн 6-р сард Blackrock SEC-д Биткойны ETF-н хүсэлтээ хүргүүлснээс хойш Биткойн (BTC)-ы ханш 178% өсөж $46,258-д хүрээд байна. 

Визтэй 11

Зөвшөөрөлтэй болсон 11 Биткойны ETF-н 3 нь NYSE Arca, 2 нь Nasdaq, үлдсэн 6 нь Cboe BZX дээр тус тус бүртгэгдэж Америкийн цагаар Пүрэв гаргаас эхлэн Биткойны ETF-н арилжаа эхлэсэн юм. Цаашлаад Fidelity, Hashdex, VanExk нараас бусад буюу 8 ETF-д Coinbase (COIN) кастодианы үйлчилгээ үзүүлэх гэнэ.  

Биткойны ETF-н нөлөө

Юутай ч Биткойны ETF албан ёсоор зөвшөөрөгдсөнөөр хөрөнгийн бирж дээр криптовалют хувьцаа шиг арилжаалагдахаар боллоо. Тус зөвшөөрлийн ачаар уламжлалт санхүүгийн салбарын мэргэжлийн хөрөнгө оруулагчид крипто ертөнцөд хөл тавих боломж бүрдэж байна. Тэд крипто зах зээлийн нэг хэсэг болсноор тус зах зээлд эргэлдэх хөрөнгө нэмэгдэж үүнийг дагаад Биткойны зах зээлийн үнэлгээ ч нэмэгдэнэ. Ганц Биткойн гэлтгүй бусад криптовалютын ханшид ч ихээхэн нөлөөлөх төлөвтэй байгаа юм. Аан бас, 

  • Нөгөө талд: Биткойны ETF нь хөрөнгө оруулагчдад Биткойн эзэмшихээс гадна хувьцаа, бондоор ХО-ын багцаа төрөлжүүлэх нэмээд эрсдэл бага гээд жижиг хөрөнгө оруулагчдад ч бас хөөрхөн давуу талуудтай. 

За тэгээд, крипто салбар ч 2024 оныг томоохон амжилттай эхлүүлж байна даа. Ер нь л Биткойны ETF, Halving болох сургаар зах зээлд нэлээдгүй хүлээлт үүсэж Биткойны ханш ч пуужиндлаа. Харин цаашид тус криптовалютын ханш энэ эрчээрээ өссөөр байх уу, үгүй юу гэдэг нь эдгээр Биткойны ETF-үүд хэр амжилттай явахаас л шалтгаалах байх даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.