• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 21, 2023
Зах зээл

Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС-гийн нэгж эрхийн үнэ сүүлийн 2 жилд 23% унав

yld
Э.Золбаяр
8 сарын 21, 2023
8 сарын 21, 2023

Хоёр жилийн тэртээ “Банкны эзэд болцгооё” уриатай Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС (MFG) ₮50 тэрбумыг зах зээлээс босгож түүх бүтээж байлаа. Гэхдээ тэдний замнал дардан байсангүй…

Салаа замаар сажлав

Хаалттай хамтын ХОС-гийн нэгж эрх бирж дээр арилжаалагдахаас гадна өнөөгийн цэвэр хөрөнгө (NAV) нь давхар тооцогддог. Угтаа энэ 2 үзүүлэлт зуузай холбоод явж байх учиртай ч тэгсэнгүй. Өөрөөр хэлбэл, ₮1,118-ийн үнэтэй зүйлийг зах дээр хүмүүс ₮770-р буюу 31% хямдхан хоорондоо арилжаалж буй юм.

  • Яагаад? Хөрөнгө оруулагчид уг сангийн ирээдүйд итгэлгүй болсон эсхүл бусад хөрөнгө оруулалтын боломжуудыг илүүд үзсэн гэх хоёр шалтгаан байж болох юм. Аль ч тохиолдолд, MFG-ийн хувьд ЗЗ-д сангаа илүү ойлгуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах хүнд даалгавар байна.

Байргүй, банкгүй

Байр авах уу, Банк авах уу? гэж байсан цаг саяхан. Тэгвэл, УБ-д байрны үнэ сүүлийн 1 жилд гэхэд 18.4% өссөн. Тэгвэл MFG сангийн хөрөнгө хоёр жилийн хугацаанд 11.8% өссөн бол нэгж эрхийн ханш нь 23% унаад буй юм.

Гэхдээ зул бөхөөгүй

Саяхныг хүртэл банкны эзэн болъё гээд ч банкнуудад хамаагүй хөрөнгө оруулах боломжгүй байв. Учир нь, СЗХ-ны журмаар хамтын ХОС нь нэг салбарт дээд тал нь сангийн хөрөнгийн 25%, нэг ХК-д дээд тал нь сангийн хөрөнгийн 10%-г оруулах боломжтой байсан юм. Тэгвэл шинэчлэгдсэн журмаар зөвхөн нэг салбарт хөрөнгө оруулах боломж үүссэн бөгөөд системийн нөлөө бүхий банкны хувьцаанд сангийн 20% хүртэлхийг оруулж болохоор болжээ.

Тэгэхээр MFG цаашид банкнуудад оруулсан хөрөнгөө нэмэгдүүлж жинхэнэ утгаараа банкны эзэд болох үүд нээгджээ. Харин тэд тэгэх болов уу?

Эцэст нь, сүүлийн 2 жилд хамтын хаалтай ХОС нэг ч үүссэнгүй. Зах зээлийн уналттай үе таарсан, банкнуудын IPO хойшилсон, зах зээл шинэ гэх мэт үгүйсгэх аргагүй шалтгууд бий. Гэхдээ 2 жил хангалттай хугацаа ба одоо бараг бүх боломж бүрдсэн энэ үед Монголд хөрөнгө оруулалтын сан хөгжих эсэх тэдний гарт байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.