Монгол зэсийн нөөцөөр дэлхийд 5-д эрэмбэлэгдэж байна. Ер нь зэсийн томоохон уурхайнууд хаана байрладаг бол?
Хамгийн том зэсийн ордууд
Бид бүхний мэдэж байгаачлан Чили зэсийн нөөцөөр дэлхийд толгой цохидог. Өнгөрсөн оны байдлаар тэдний зэсийн нөөц 190 сая тн гэж тогтсон. Энэ нь жагсаалтын 2-т бичигдэх Австралиас 2 дахин их дүн юм.
Эрэлт гэрлийн хурдаар
Технологийг хурдацтай хөгжил болон улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихийг эрмэлзэж байгаа нь зэсийн эрэлтэд ихээхэн нөлөөлж 2030 он гэхэд эрэлт 600% нэмэгдэх төлөвтэй байна. 1990 онд дэлхийн зэсийн жилийн хэрэглээ 500 мянган тн байсан бол 2021 онд тус тоо 25.3 сая тн болтлоо өсөөд буй. Эндээс харахад ирээдүйд зэс нүүрснээс ч илүү эрэлттэй болох боломжтой. Харин нийлүүлэлт нь?
Нийлүүлэлт суларсаар
2023 оны байдлаар дэлхийн зэсийн батлагдсан нөөцийг 870 сая тн гэж тооцоолоод буй. Харин зэсийн ордууд дахь боломжит нөөц нь 2.1 тэрбум тн байгаа бол илрээгүй ордуудын нөөцийг 3.5 тэрбум тн гэж тооцоолсон. Нөөцийн хувьд хангалтай мэт харагдах ч гол асуудал нь хайгуулын ажил ба олборлолт. Юу вэ гэхээр,
Эцэст нь… 2030, 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чихэнд чимэгтэй амлалтууд зэсийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай. Гэтэл сүүлийн жилүүдэд зэс моодонд орж EV-с эхлээд цэвэр эрчим хүчний шилжилтийн чухал хэсэг болж буй нь нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй болох эрсдэлийг үүсгэх гээд байна уу даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.