Хятадын үл хөдлөх хөрөнгийн (ҮХХ) зах зээл бусад зах зээлдээ нөлөөлж, улмаар иргэд хөрөнгөө өсгөх биш хэрхэн хамгаалж үлдэх вэ, гэдэг дээр санаа зовж байна. Энэ оны ЭЗ-ийн томоохон хямрал дундаж орлоготой иргэдэд хэрхэн нөлөөлөв?
Бүх юм хуваарилалтаас
Хятадуудын хөрөнгийн 70% нь ҮХХ-тэй уялдсан нь бүх юмны эхлэл болсон юм. Улмаар ҮХХ-ийн үнэ 5% унах тутамд ҮХХ-ийн салбар нь $2.7 их наядыг алдах эрсдэлтэй болжээ. Мөн,
Хэт их найдав
2012 онд Хятадын ҮХХ-ийн зах зээлийн хөрөнгө оруулалт ¥7.1 их наяд байсан бол 10 жилийн дотор 1.9 дахин өсөж ¥13.3 их наядад хүрсэн нь тус салбарын эрэлт их байсныг харж болно. Улмаар ҮХХ-ийн зах зээл доголдож эхэлснээс жилийн дараа буюу 2022 онд Хятадын 1 хүнд ногдох хөрөнгө тухайн жилдээ 2.2% буурч $75,731 болсон.
Дүгнэхэд, Хятадын ДНБ-ий 20%-ийг эзэлж байгаа ҮХХ-ийн зах зээлд хэтэрхий их итгэн хөрөнгө оруулсан иргэд болон хөрөнгө оруулалтын компаниудын хөрөнгө дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. Монголын хувьд ч орон сууцны үнэ жилийн дотор 9% өсөөд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрсдэл багатай гэдэг ч энэ удаад хөрөнгө оруулагчдыг далаар нь тавьчихлаа даа, яана аа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.