Энэ оны эхний 11 сарын экспортын дүн жилийн өмнөхөөс 23.9% өсөж $13.8 тэрбумд хүрснээр гадаад худалдааны ашиг $5.4 тэрбум боллоо. Ер нь бид ямар бүтээгдэхүүн гаргаад, ямар бүтээгдэхүүн аваад байна?
Түүхий эд л…
Нийт экспортын 86.5%-ийг эрдэс бүтээгдэхүүн, 5%-ийг үнэт чулуу, 3.1%-ийг нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл тус тус бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь нийлээд нийт экспортын дүнгийн 94.5%-ийг эзэлж буй. Түүхий эд тэгээд ноолуураар л голоо зогоож байна даа.
Юу, юу авав?
Харин импортын дүн жилийн өмнөхөөс 6.4% нэмэгдэж $8.4 тэрбумд хүрээд байгаа. Улсаар нь харвал нийт 158 орноос бараа импортолсон. Энэ дундаа хамгийн нөлөө бүхийг нь харъя. Хятад нийт импортын 40.3%, Орос 25.7%, Япон 7.8%-ийг тус тус бүрдүүлсэн байна.
Эцэст нь… Ингээд харахаар бид нефть, цахилгаан зэрэг гол хэрэгцээгээ бүгдийг нь импортоор авч байна. Энэ хараат байдлаа бууруулахгүй бол алслагдмал бүсүүд нь цахилгааны хязгаарлалтад ороод л, улсаараа шатахуун авах гэж дугаарлаад л. Уг нь бол Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Гэхдээ энэ бүх ажлаа эрчимтэйгээр хурдасгахгүй бол хэзээг хүртэл хараат байх вэ дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.