Хөрөнгө оруулалтын экспо 2024 арга хэмжээ “Cонгох Өдөр” уриан дор 4 сарын 28-нд Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд болох гэж байна. Мандал Санхүүгийн Нэгдэлээс уг арга хэмжээг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа ба Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын экспо юм.
Энэ үеэр санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын сонсууштай илтгэлүүд тавигдах гэж буй. Тухайлбал, Инновэйшн Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Эрдэнэмөнх "Технологийн салбарт хөрөнгө оруулах нь", Мандал Ассет Менежментийн Гүйцэтгэх Захирал Г.Батзориг "Мөнгөний Менежмент", Тэнгэр Даатгалын Гүйцэтгэх Захирал Ж.Баатарболд "Дэлхийн топ хөрөнгө оруулагчдын нууц", Мандал Ассет Менежментийн Ерөнхий Захирал Г.Ганзориг "Насан туршийн хөрөнгө оруулалт: Валю Инвестмент" зэрэг сэдвээр илтгэл тавих аж.
Арга хэмжээнд хүрэлцэн ирснээр санхүүгийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийн мэдлэгээ дээшлүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын талаар экспертүүдтэй уулзаж ярилцах болон салбарын төлөөлөл байгууллагуудаас мэдээлэл авах боломжтой юм.
За тэгээд сонирхсон хүн бүрт нээлттэй болох тул гэр бүлээрээ очиж, санхүүгийн боловсролдоо нэг өдрийг зориулаарай.
🔗 Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Эх сурвалж: Хөрөнгө оруулалтын экспо
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.