• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 6, 2024
Lemonade
Lemon Press
/ 5 сарын 6, 2024

Г.Бөридэм: YouTube суваг эхлүүлэхэд заавал үнэтэй төхөөрөмж шаардлагагүй | S4:E4

Lemonade цувралын энэ удаагийн дугаарт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм буюу бидний мэддэгээр YouTuber @BuriiUniversity оролцлоо. Тэрбээр YouTube сувгаас мөнгө олдог туршлага, санхүүгээ удирдах арга барил, ажил амьдралын тэнцвэрээ хэрхэн төлөвлөж, зохицуулдаг талаараа хуваалцсан юм. 

Яагаад YouTube контент хийхээр болсон бэ?

Ковидын үеэр буюу 2020 оны 9-р сард youtube суваг дээр анхны контентоо оруулж байсан. Тухайн үед бусад подкастыг сонсох дуртай байсан ч их урт санагддаг байлаа. Тиймээс богино хувилбараар хийж үзье гэж бодоод сонирхлоороо контент хийж эхэлсэн л дээ. Pug University гэсэн анхны нэрээ Burii University болгож өөрчилсөн шалтгаан нь хувийн брендинг дээр илүү төвлөрвөл цаашид олон боломжийг нээх юм байна гэж бодсонтой холбоотой. 

YouTube-с хэрхэн мөнгө олдог вэ?

YouTube-н monetization буюу зар сурталчилгаа байршуулж мөнгө олох эрх надад үүссэн байсан ч тухайн үед шууд ашиглаж эхлээгүй. Үнэндээ их мөнгө олохгүй байх гэж бодсон л доо. Гэтэл нэг удаа мөнгөний хэрэгцээ гараад энэ эрхийг нээж эхэлсэн. Анх сард $300 орчмыг олдог байсан бол одоо сард $800-$1,000 хооронд тогтмол хэлбэлздэг. 

YouTube дээр контент хийж тодорхой хэмжээний орлоготой болохыг хүсэж буй хүмүүс анхнаасаа зорилтот үзэгчдээ тодорхойлох ёстой. Жишээлбэл, хүүхдүүдэд зориулсан контент хийлээ гэж бодоход тэдний худалдан авах чадвар сайн биш гэдгийг youtube тооцоолж байдаг. Тиймээс ийм контентод мөнгө бага өгдөг. Харин томчуудад чиглэсэн үнэ цэнтэй контент хийвэл Google-с орлого сайн орж ирдэг. Мөн албан байгууллагууд спонсороор ажиллахыг ихэд сонирхдог. Тэгэхээр хийхийг хүсэж буй контентоо бодохын зэрэгцээ энэ 2 талыг бодолцож үзэх хэрэгтэй. 

Өөрчилж чадахгүй зүйлдээ стресстэхгүй байхыг хичээх нь миний ажил, амьдралдаа баримталдаг дүрэм.

Олон төрлийн ур чадвартай байхын давуу тал 

Үнэндээ орлогоос илүүтэй сэтгэлзүйн хувьд амар амгалан байдлыг авч ирдэг гэдгийг би ойлгосон. Жишээлбэл, би ганц л ажил хийдэг байлаа гэж бодоход тухайн ажлаас миний амьдрал, сэтгэлзүй, санхүүгийн байдал хамаарна. Тэгэхээр дарга маань хүсэхгүй даалгавар өглөө гэж бодоход татгалзах боломжгүй учир сэтгэлзүйн хувьд давчидмал байдалтай болно гэсэн үг. Харин өөр дээрээ жишээ аваад үзэхэд үндсэн ажил маань болохгүй байлаа гэж бодъё. Тэгвэл би оронд нь youtube контент хийх, орчуулагч, бизнесийн чиглэлээр ажиллах гээд олон сонголттой байх нь нэгдүгээрт надад сэтгэлзүйн хувьд амар. 

Хоёрдугаарт, хүмүүс олон ажил хийдэг хүн цаг зав багатай гэж боддог ч үнэндээ өөрийн цагаа зохицуулах боломжтой байдаг. Тухайлбал, үндсэн ажлаа хагас цагаар хийгээд бусад ажлаа амжуулна. Эсвэл өөрөө амжихгүй бол өөр хүмүүсийг ажиллуулах ёстой. Жишээ нь номын орчуулгадаа орчуулагч хөлсөлж ажиллуулсан нь надад илүү амар байсан. 

Нэмж хэлэхэд, Стефен Кови гэдэг зохиолч 7 хоногийн төлөвлөгөөгөө гаргахыг зөвлөдөг. Энэ жишгээр би 7 хоногийн төлөвлөгөө гаргаж, тухайн ажлууд дээр жижиг зорилтууд тавин үр дүнгээ тэмдэглэдэг хэвшилтэй. 

Орлогын хэдэн эх үүсвэртэй вэ?

Орлогын 6 эх үүсвэртэй. Үүнд:  

  • Үндсэн цалин 
  • Youtube-н сурталчилгаа 
  • Youtube-н спонсор буюу байгууллагуудаас орж ирэх орлого
  • Instagram-н спонсор 
  • Орчуулга хийх 
  • Илтгэгч, хөтлөгч хийх багтана.

Жилийн дунджаар бодож үзвэл орлого ₮120-₮150 саяын хооронд хэлбэлздэг. 

Хэрхэн өөрийн хүссэнээрээ амьдрах вэ?

Бид нарын дийлэнх нь бага зэргийн ухаалаг хүмүүс болсон байгаа. Ийм хүмүүс эрсдэл тооцоолох чадвартай байдаг. Гэтэл эрсдэлээ тооцоолж, олон зүйл бодсоор хийхээ больчихдог аж. Тэнэг хүмүүсийг хамгийн жаргалтай хүмүүс гэдэг. Учир нь тэд эрсдэл гаргах талаар боддоггүй, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзээд бүтэлгүйтсэн ч үргэлжлүүлсээр байдаг. Энэ уйгагүй оролдлого нь нэг л өдөр амжилтад хөтөлдөг. Тэгэхээр би хүмүүст заримдаа ухаалаг зангаа хаяад ямар ч байсан хүссэн зүйлээ хийж үзээрэй гэж хэлмээр байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.