Тоёота Сэйлс Монголиа ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд, бага насны хүүхдүүдэд зориулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, тээврийн хэрэгсэлд зөв зорчих, замын тэмдэг тэмдэглэгээг таниулах зорилготойгоор 5-н өөр төрлийн түүх болон дуунаас бүрдсэн "Тото, Лулу хоёрын адал явдал" комик цувралын III улирлыг бэлтгэн гаргалаа.
Цагдаагийн ерөнхий газраас 2022 онд мэдээлснээр сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхэд өртсөн зам тээврийн осол нийт 4951 тохиолдол бүртгэгдсэнээс, 5152 хүүхэд осолд холбогдож, 4956 хүүхэд хөнгөн, 347 хүүхэд хүндэвтэр гэмтэж, 196 хүүхэд эндсэн нь гэх харамсалтай тоо гараад байна.Тэгвэл бага насны хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртөөд байгаа гол шалтгаануудын нэг нь яах аргагүй тэдний замын хөдөлгөөнд хэрхэн оролцох тухай мэдлэг хомс байгаатай холбоотой билээ.
Тиймээс бага насны хүүхдийн төсөөлөн бодох чадвар, танин мэдэхүйд суурилсан “Тото Лулу хоёрын адал явдал” комик болон богино хэмжээний анимэйшний III улирал нь өмнөх 2 бүлгээсээ илүү утгын хувьд ойлгомжтой, бүх насны хүүхэд зориулсан, олон төрлийн дүрийн төлөөлөлтэй, бататгах дасгал ажилтай болж өөрчлөгдсөнөөр онцлог болсон билээ.
“Тото Лулу хоёрын адал явдал” III улирал, 5-р бүлгийг ЭНД дарж үзнэ үү.
Мөн дашрамд дурдахад 2023 оны 4 сарын 9-нд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-н зүгээс бага насны хүүхэд өртөөд буй зам тээврийн ослын тоог бууруулахад, хувь нэмрээ оруулан замын хөдөлгөөний эрсдэл өндөртэй орчинд суралцдаг 10 сургуулийг онцлон сонгож, 3-4 ангийн нийт 3500 сурагчдад комик номоо танилцуулж, тараажээ.
Дээрх холбоосоор ороод эцэг эх, ах дүү, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн бага насны хүүхдүүд, дүү нартаа уншин өгч, мэдлэг түгээгээрэй.
Эх сурвалж: Тоёота Сэйлс Монголиа ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.