Редакцын бодлого сүүлд шинэчлэгдсэн огноо: 2024 оны 4-р сарын 25
Лимон Пресс Дижитал ХХК нь эрхлэн гаргаж буй дижитал медиа бүтээгдэхүүн, уншигчдад хүргэдэг мэдээллүүдээ дэлхийн стандарт, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн стандартад нийцүүлэн ажиллахыг өөрсдийн үнэ цэнийн нэгээр тодорхойлсон юм. Ийнхүү та бүхэнд Lemon Press товхимол болон Lemon Press медиа байгууллагын доор гарч буй контентууд ямар бодлого, зарчмын хүрээнд хүрч буйг танилцуулж байна.
Нэг. Контентын ерөнхий бодлого
1.1 Ерөнхий бодлого
1.1.1 Lemon Press нь бизнес, санхүү, технологи, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээлэл, тоон өгөгдлийг ойлгомжтой, энгийнээр илэрхийлсэн контент бүтээх замаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, уншигчдаа ухаалаг шийдвэрт хөтлөхийн төлөө ямагт мэрийн ажиллана.
1.1.2 Аливаа мэдээ мэдээллийг түүхий чигээр нь бус залгиж, боловсруулахад “хялбар” болгон уншигчдаа хүргэнэ.
1.2 Мэдээллийн агуулга
1.2.1 Бизнес, санхүү, технологи, хөрөнгө оруулалтын мэдээллийг түүчээлэн хүргэнэ. Аливаа мэдээлэл, контентыг бүтээхдээ найдвартай эх сурвалж, баримтад үндэслэж танд хэрэгтэй мэдээллийг таныг уйдаахгүйгээр хүргэхийг зорино.
Хоёр. Редакцын ёс зүй ба зарчмууд
2.1 Бидний хүндэтгэх ёс зүй
2.1.1 Лимон Пресс Дижитал ХХК-ийн ажилтнууд нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн нийтлэг зарчмыг мөрдлөг болгож ажиллана.
2.2 Бидний баримтлах зарчмууд
2.2.1 Чухал мэдээ буюу уншигчдын өдөр тутмын шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлэх контент хүргэнэ. Утга учиртай, ойлгомжтой контент бүтээхийг эрэлхийлнэ. Хэн нэгнээс хараат бус, хуулийн дагуу ажиллана. Үнэн зөв, бодит мэдээллийг өгнө.
2.3 Бидний эрхэмлэх итгэл үнэмшил
2.3.1 Ухаалаг шийдвэрт хөтөлнө. Орчин үеийн бизнес, хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүргэнэ. Залуу мэргэжилтнүүдийг дэмжинэ. Бизнес, инноваци, технологийн дэвшлийг таниулахын төлөө мэрийн ажиллана.Зах зээлийн хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ оруулна.
Гурав. Хамтын ажиллагааны бодлого
3.1 Хамтын ажиллагаа
3.1.1 Бидний зарчим, ёс зүй, үнэт зүйлстэй нийцсэн хувь хүн, байгууллагатай хамтран ажиллана. Бид хамтын ажиллагаагаар хийгдэж буй контентыг үргэлж чухалчилж үзэх бөгөөд олон нийтэд хүргэхэд шинэлэг санаа, сонирхолтой байдал, боломжит технологийн дэвшлийг ашиглана.
3.2 Хараат бус байдал
3.2.1 Аливаа контентын агуулгыг Lemon Press нь хамтрагч хувь хүн, байгууллагаас хараат бус гаргах бөгөөд манай редакцаас бэлтгэнэ. Хэрэв Lemon Press-ийн редакциас бэлтгээгүй ямар нэгэн контентыг бид өөрсдийн платформыг ашиглан дамжуулах бол бид заавал тухайн контентод энэ талаараа дурдана.
3.3 Ил тод, тодорхой байдал
3.3.1 Хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн төлбөртэй, сурталчилгааны контентын эх сурвалжийг уншигчдад тодорхой үзүүлнэ. Шаардлагатай нөхцөл байдалд, тухайлбал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, эрсдэл болон бусад анхааруулах зүйлсийг заавал дурдана.
Дөрөв. Хэрэглэгчийн мэдээлэл
4.1 Цуглуулах мэдээлэл, хэрэглээ
4.1.1 Бид өөрсдийн вебсайтаар болон цахим товхимлын бүтээгдэхүүнээр дамжуулан таны товхимолд бүртгүүлсэн имэйл хаяг, тус имэйл хаягтай холбоотой овог, нэр, бусад мэдээллүүдийг (Open Rate, Click Rate, Bounce г.м.) бүртгэж авна.
4.1.2 Цуглуулж авсан хэрэглэгчийн холбогдох мэдээллийг бид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн имэйл товхимлоор дамжуулан илгээхэд, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад ашиглана. Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн аюулгүй байдлыг ямагт урьтал болгож, чанд хадгална.
4.2 Мэдээллийн аюулгүй байдал
4.2.1 Таны имэйл хаяг, имэйл хаягтай холбоотой бусад мэдээллүүдийг (Open Rate, Click Rate, Bounce г.м.) мэдээллүүдийг бид бусад байгууллагуудад огт задруулахгүй. Харин хууль хяналтын байгууллагын хүсэлтээр болон шаардлагаар задруулахыг үгүйсгэхгүй.
4.3 Бүртгэлээ устгах нь
4.3.1 Уншигч өөрийн имэйл хаягийг Lemon Press товхимлын уншигчдын бүртгэлийн жагсаалтнаас хасах нь хэзээд нээлттэй. Ингэхдээ өөрийн имэйлд хүлээн авсан товхимлын хамгийн доод хэсэгт байрлах Unsubscribe товч дээр дарах, эсвэл манай [email protected] хаяг руу холбогдон бүртгэлээ устгах боломжтой.
4.4 Хэрэглэгчийн сэтгэгдэл
4.4.1 Манай редакц болон байгууллага Lemon Press вебсайтын нүүрэнд орсон уншигчдын сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд Монгол улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана.
4.4.2 Хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан уншигчдын сэтгэгдлийг редакцын зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.
4.4.3 Түүнчлэн тухайн нийтлэлийн эх сурвалж, хамтрагч байгууллага, зохиогчийн эрх эзэмшигч аливаа мэдээлэлд уншигчдын сэтгэгдэл авах эсэхийг шийдэх давуу эрхтэй.
Тав. Сонгуулийн үеэр ажиллах бодлого
5.1 Редакцын бодлого
5.1.1 УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой бүхий л мэдээ, контентыг бэлтгэхдээ “УИХ-ын сонгуулийн тухай хууль”, “Сонгуулийн Ерөнхий Хорооны журам” дахь зар сурталчилгаатай холбогдох зохицуулалтыг баримтлан ажиллана.
5.1.2 Lemon Press-н үнэт зүйл, бодлоготой нийцсэн контент бэлтгэнэ.
5.1.3 Үнэн бодит, тэнцвэртэй мэдээллийг хүргэх үүднээс захиалагч талын мэдээллээс гадна өрсөлдөгч нам эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр тэргүүтэй холбогдох мэдээллийг харьцуулсан нийтлэл, контентыг гаргана.
5.1.4 Төлбөртэй нийтлэл болон контент бэлтгэсэн тохиолдолд тухайн контентыг төлбөртэй бэлтгэснийг илтгэх таних тэмдэгтэй оруулна.
5.1.5 Нэр дэвшигчдийн чансааг тогтоох зорилгоор уншигчдаас санал асуулга авах, чансаа тогтоосон тайланг тоймлохгүй.
5.1.6 Уншигчдыг нэр дэвшигчдэд санал өгөхийг санаатайгаар уриалсан контент, нийтлэл гаргахгүй.
5.1.7 Сонгуультай холбогдох бүхий л нийтлэл болон мэдээ “Сонгууль 2024” гэсэн тусгай буланд оруулна.
5.2 Хамтран ажиллах бодлого
5.2.1 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр аливаа нам эвсэл, нэр дэвшигчидтэй ижил тэгш, нээлттэй зарчмаар ажиллана.
5.2.2 Хамтын ажиллагааны явцад нийтлэл, контент бэлтгэхдээ захиалга өгсөн дарааллаар гүйцэтгэнэ.
5.2.3 Хэрэв төлбөртэй нийтлэл, контентод илт худал мэдээлэл, гүтгэлэг агуулсан бол нийтлэхээс татгалзах, агуулгыг өөрчлүүлэх санал гаргах эрхтэй.
5.2.4 Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчтэй мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс нийлүүлэх контентод тухайн үед мөрдөгдөж буй зар сурталчилгааны үндсэн үнийн дүнгээс 200%-ийн нэмэгдэлтэй тарифаар хамтран ажиллана.
Бидэнтэй холбогдох
Та редакцын бодлоготой холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ [email protected] хаягаар ирүүлнэ үү. Энэхүү редакцын бодлогыг үе үе шинэчилж, сайжруулах бөгөөд тухай бүрт уншигчиддаа мэдэгдэж байх болно.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, City Business Tower, 25 давхар, 2502 тоот
Утас: +(976) 7755 2400
Имэйл: [email protected]