
Монголын блокчэйн, крипто комюнитигийн хамгийн том цугларалт 11 сарын 24-нөөс 28-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээнд салбарын гол тоглогчид, төсөл хэрэгжүүлэгчид, веб3 хөгжүүлэгчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид нэгэн дор цуглах бөгөөд цаашдын чиг хандлага, экосистемийн хөгжил, төслүүдийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх болно.
Нийтдээ 8 байршилд 20 орчим арга хэмжээ зохион байгуулагдах тул уншигч та бүх арга хэмжээнд урьдчилан бүртгүүлээд, үнэ төлбөргүй оролцоорой.

Оролцогчоор бүртгүүлэх: https://forms.gle/pue5cSvCeBMGNcCB6

Дугуй ширээний ярилцлага
Олон улсын томоохон байгууллагууд крипто салбарт гол анхаарлаа хандуулж буйн цаад шалтгаан нь тогтвортой койн юм. Өндөр ханшийн савалгаатай койн, токенийг бус тогтвортой койныг төлбөрийн систем ашигласнаар шимтгэлийг хэдэн зуу дахин бууруулах боломжтой. Жишээ нь, Solana блокчэйний гүйлгээний шимтгэл ердөө $0,00025 байдаг. Тиймээс энэ технологийг олон улсын төлбөр тооцоонд өргөнөөр ашиглах боломжийг хөгжүүлэгчид эрэлхийлсээр буй. Энэ талаар бодлого боловсруулагч, төсөл хэрэгжүүлэгч, технологийн экспертүүд нэг дор цуглан, дугуй ширээний ярилцлага хийх болно.
WEB3 хакатон
UB Blockсhain Week-н хүрээнд Ард апп-д зориулсан тоглоом хөгжүүлэх хакатоныг блокчэйн, крипто сонирхогч залуусын дунд зохион байгуулж байна. Технологийн салбарт хакатоноос урган гарсан санаа бизнес болсон тохиолдлууд цөөнгүй байдаг билээ.Нийт шагналын сангийн ₮20 саятай тэнцэх хэмжээний Ардкойныг багуудад хуваан өгөх ба шилдгээр тодорсон эхний хоёр төсөл доорх мөнгөн шагналыг авна. Мөн бусад оролцогч баг тус бүр ₮500 мянгын мөнгөн урамшуулал авах юм.
Баг тус бүр 2-4 гишүүнтэй, насны хязгаар байхгүй бөгөөд багаа бүрдүүлэн оролцох боломжтой. Хакатоны сүүлийн шатанд шалгарсан 8 багийн илтгэл 11 сарын 28-нд Link Space UB дундын оффист танилцуулагдна.

🔗 Хакатонд бүртгүүлэх:https://forms.gle/N8c1osMCH2L8Zbbh8
“Блокчэйн ба түүний хэрэглээ 2025” Эрдэм шинжилгээний хурал
Их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд блокчэйн технологийн судалгааг дэмжих, шинэлэг шийдэл, санаачилгыг тодруулах, академик судалгаа болон практик хэрэглээний огтлолцлыг хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурал нь их, дээд сургуулийн бакалавр болон магистрын түвшний бүх оюутнуудад нээлттэй.
Бүтээлийг 11 сарын 24-ний 23:59 цаг хүртэл [email protected] хаягт илгээнэ. Багаар болон ганцаараа оролцох боломжтой. Шалгарсан эхний 8 судалгааны багийнхан 11 сарын 27-нд СЭЗИС C-102 танхимд илтгэл тавьж, шагналт байрын төлөө өрсөлдөх юм.

Эрдэм шинжилгээний хуралд оролцох: https://forms.gle/FtKfTceNxFQ2pFD76
Сургалт
Монголын крипто коммюнитиг тэлж, залуусын крипто, блокчэйний мэдлэгийг тэлэх үүднээс гурван төрлийн сургалтыг IT Park, Nomad Dao, Cryptoverse-тэй хамтран зохион байгуулж байна.
Nomad Dao-н зүгээс даалгаврууд биелүүлэн хэрхэн Airdrop-т оролцож, ашиг хийх боломжийг зааж өгөх юм. Харин Cryptoverse-ийн багийнхан крипто, блокчэйнтэй холбоотой мэдээллийг сүүлийн дөрвөн жилийн турш 7 хоног бүр тогтмол хүргэж буй. Тэд энэ салбарын мэдээллийн найдвартай эх сурвалжийг хэрхэн олох, мэдээллийг нь яаж ойлгох талаар сургалт орох болно.
Уншигч та сургалтад хамрагдахыг хүсвэл доорх QR кодыг уншуулан урьдчилан бүртгүүлж үнэ төлбөргүй оролцох боломжтой. Сургалт IT Park-н 302 тоотод зохион байгуулагдана. Оролцогч та бүхэн ирэхдээ зөөврийн компьютероо битгий мартаарай.

TenGer Panel
TenGer TV-н редакцын зүгээс Ulaanbaatar Blockchain Week-н хүрээнд 3 тусгай хэлэлцүүлгийг крипто, салбарын экспертүүдийн хамтаар зохион байгуулах болно. Бид “Монгол төслүүд хаана, юу хийж байна”, “Монголын биржүүдийн өмнө тулгамдаж буй асуудлууд”, “Блокчэйн технологийн ирээдүй” гэсэн гурван сэдвийг хөндөж буй.
Ирэх долоо хоногийн мягмар, лхагва, пүрэв гарагт TenGerTV-н эфир болон сошиал сувгуудаар шууд дамжуулах болно.

Монгол крипто төсөлтэй танилцах уулзалт
Манай улсад нийт 70 гаруй койн, криптогийн төсөл гарч байсан ч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөн хэдхэн билээ. Олон улсад блокчэйн суурь технологи болон хөгжиж байхад төсөл хэрэгжүүлэгчдийн тоо улам цөөрсөөр байна. Иймд Ulaanbaatar Blockchain week-н хүрээнд нийт 8 төсөлтэй оролцогч та бүхнийг танилцуулах болно.

Binance university tour
Крипто ертөнцийн хамгийн том бирж Binance биржийн төлөөлөгчид ШУТИС, СЭЗИС-ийн сургуулиудаар зочилж оюутан, залууст крипто болон блокчэйн технологийн талаарх академийн мэдлэг түгээх болно.
Binance биржийн талаар сонирхуулахад, нийт 280 сая хэрэглэгчтэй салбарын хамгийн чухал тоглогчдын нэг юм. Мөн оролцогч оюутан бүрд Binance-н зүгээс гарын бэлэгтэй гэдгийг дуулгая.

Цахим алт 3.0
Анхны хувилбараа 2017 онд уншигчдын гарт хүргэж, 2021 онд шинэчлэгдсэн 2.0 хувилбараа гаргаж байсан “Цахим алт” номын 3.0 хувилбар уншигч танд хүрч, нээлтээ хийхэд бэлэн боллоо. Энэхүү ном нь мөнгөний үүсэл, цаг хугацааны эрхээр бий болж буй өөрчлөлт шинэчлэлтийг тайлбарлахаас гадна криптовалют, түүний цаана ажиллах блокчэйн технологи тэргүүтэй чухал сэдвүүдийг хамгийн энгийнээр тайлбарлах юм.
📍 Хаана: Интерном
📆 Хэзээ: 11 сарын 28
Эх сурвалж: Ulaanbaatar Blockchain Week
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.