үйлчилгээний талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс” нийтлэлийг хүргэж байна.
Lemon Press Opinions-н ээлжит дугаараар ХААН Банкны Кастодианы Үйлчилгээний Газрын Захирал Ч.Ариунжаргалын “Кастодион үйлчилгээний талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс” нийтлэлийг хүргэж байна.
Кастодианы үйлчилгээ Монголд нэвтэрсэн нь
Монголын эдийн засагт томоохон нөлөөтэй уул уурхайн төсөл гадаад зах зээлд хувьцаа гарган нээлттэй арилжаалагддаг болох талаарх яриа, хэлэлцээр олон улсын томоохон банкнуудтай идэвхтэй өрнөж байх 2010-2012 оны үеэр Монголын томоохон банкнууд руу гадаадын банкнууд кастодианы үйлчилгээ үзүүлэх эсэх талаар анх хандаж, асууснаар энэ үйлчилгээний талаар банкнууд судалж эхэлсэн. Зохицуулалтын орчны бэлтгэл ч үүгээр эхэлсэн болов уу. Учир нь удалгүй Банкны тухай хуульд банкнууд кастодианы үйлчилгээг СЗХ-ны тусгай зөвшөөрлөөр эрхэлж болох тухай нэмэлт өөрчлөлт орж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд кастодианы үйлчилгээг нарийвчлан тодорхойлж, Монголбанк СЗХ-ны хамтарсан кастодианы үйл ажиллагааны болон тусгай зөвшөөрөл олгох тухай зохицуулалтыг 2014 онд баталснаар банкнууд тус үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Одоогоор Монголд ХААН Банк ХК (KHAN)-ийг оруулаад санхүүгийн зах зээлд 3 арилжааны банк кастодианы үйлчилгээг үзүүлж байна.
Хэнд зориулагдсан, ямар үйлчилгээ вэ?
Кастодианы үйлчилгээний анхны үүсэл нь биет хөрөнгө болон үнэт цаасыг хадгалж хамгаалах хэрэгцээ шаардлагаас улбаатай. Англиар “Custody” гэх үг нь харж хандах гэсэн утгатай мөн “Safekeep” гэдэг үг энэ үйлчилгээний тодорхойлолтод хэрэглэгддэг бөгөөд найдвартай хадгалах гэсэн санааг илэрхийлдэг. Орчин цагийн санхүү, ХЗЗ-д кастодианы үйлчилгээ биет үнэт цаас хадгалахаас даван хөрөнгө оруулагчид тэр дундаа хөрөнгө оруулалтын сан гэх мэт институт хөрөнгө оруулагчдад хөрөнгийн бүртгэл болон түүнтэй холбоотой бүхий л “арын ажиллагаа”-г хариуцан үзүүлдэг үйлчилгээ болон тэлсэн. Товчоор бол кастоди үйлчилгээ нь хөрөнгө оруулагчдын худалдан авсан үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг тэдгээрийн нэр дээр нээсэн үнэт цаасны дансанд бүртгэн хадгалж, түүнтэй холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал:
Эдгээр үйлчилгээ нь зөвхөн дотоодын зах зээл дэх хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй, гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийх, хадгаламжийн бичиг (Depository receipt) гаргах замаар хөрөнгө босгох үйл явцад ч хамаардаг.
Монголын ХЗЗ-ийн зохицуулалтаар кастодианы үйлчилгээ нь дээр тодорхойлсон үндсэн үйлчилгээнээс гадна хөрөнгө оруулалтын сангуудад нэмэлтээр сангийн гишүүд буюу нэгж эрх эзэмшигчдийн бүртгэл болон сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээг тооцоолох, хяналт тавих үйлчилгээг ч үзүүлдэг. Энэ үйлчилгээ нь олон улсад “Transfer agent” гэх тусдаа үйлчилгээний төрөлд хамаарах бөгөөд тусдаа бүтэц үзүүлэх тохиолдол нийтлэг. Мөн хадгаламжийн бичиг гаргагч буюу “Depository” банкны үйлчилгээг кастодианы үйлчилгээг үзүүлэгчид үзүүлэх боломжтой байхаар зохицуулагдсан байдаг.
Кастодианы үйлчилгээний ХЗЗ, эдийн засагт үзүүлэх үр нөлөө
Кастодианы үйлчилгээний үндсэн зарчим нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийн төлөө ажиллах юм. Тухайлбал,
Кастодиан нь нэг талаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийн талд ажиллаад нөгөө талаас хөрөнгийг удирдан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байгаа мэргэжлийн хөрөнгө оруулагчид, сангуудад хөрөнгө оруулалтын шинжилгээ судалгаандаа төвлөрөн, зөв шийдвэр гаргахад дэмжиж ажилладаг гэж болно.
Энэ утгаараа кастодианы үйл ажиллагаа нь ХЗЗ-д мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байдлаар хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг хөгжүүлэх зэргээр үр нөлөө үзүүлдэг. Дотоодын ХЗЗ дэх бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын хэрэгслүүд нь олон улсын хөрөнгө оруулагчдад сонирхолтой, өгөөжтэй байх тохиолдолд тэдгээр хөрөнгө оруулагчид дотоодын кастодиан банкнуудад данс нээн хөрөнгө оруулалтаа бүртгүүлж хадгалуулах, холбогдох үйлчилгээг авах байдлаар орж ирдэг. Ингэж тухайн зах зээлд орж ирэхдээ зах зээлийн бүтэц, үйл ажиллагаа болон кастодиан банкны үйлчилгээний олон улсын жишигт нийцсэн эсэхийг үйл ажиллагааны үр ашиг болон эрсдэлийн удирдлага талаас шинжлэн үнэлсний дагуу шийдвэрээ гарган кастодианд дансаа нээн хөрөнгө оруулалт хийх юм.
ХААН Банкны кастодиан үйлчилгээний онцлог
ХААН Банкны хувьд олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор мэргэжлийн түвшинд, дэд бүтэц системийн ажиллагааг бий болгон, харилцагчдынхаа хөрөнгийг найдвартай хадгалахад чиглэн ажилладаг.
Үүний зэрэгцээ олон улсын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд нэвтрэн хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг ХЗЗ-ийн дэд бүтэц, кастодиан банкны үйлчилгээний түвшинд бүрдүүлснээр дотоодын ХЗЗ, эдийн засаг өргөн хүрээгээрээ тэлэх боломжтой болох юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.