• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 5, 2023
Хэвлэлийн мэдээ

ОУ-ын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ

lemonpress
Lemon Press
9 сарын 5, 2023
9 сарын 5, 2023

Компьютер ашиглах чадвараа үнэлүүлэх боломжтой, дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн ОУ-ын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалт (ICDL) 9 сарын 22-нд болох гэж байна.

Засгийн газраас төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Мэдээлэл, технологийн үндэсний парк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын шалгалтуудыг зохион байгуулдаг.

ICDL шалгалт нь ОУ-ын стандарт шалгуур үзүүлэлтэд суурилсан, хэрэглэгчдийн компьютерын хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм. Дэлхий даяар 20 мянга орчим шалгалтын төвтэй. Тус шалгалт суурь, дунд, ахисан гэсэн 3 түвшний нийт 26 модультай. Түвшин бүрд гэрчилгээ олгодог давуу талтай тул компьютерын хэрэглээний ур чадвараа тодорхойлохыг хүссэн хүн бүр шалгалтад оролцох боломжтой. Шалгалтад бүртгүүлэгч Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын цахим хуудаст хандан дээр дурдсан 3 түвшний 26 модулиас хэдэн ч модуль сонгон бүртгүүлж болно.

Нэг модулийн төлбөр $40 ба шалгалт дуусмагц шалгалтын дүн шууд гардаг. Хэрэв шалгалтад 75%-иас дээш үнэлгээ авсан тохиолдолд таныг тэнцсэн гэж тооцож, ICDL ASIA-ийн олон улсад хүчин төгөлдөр бүхий гэрчилгээ олгох юм. Бүртгэл 2023 оны 9 сарын 2 хүртэл үргэлжилнэ. Цөөн суудал үлдсэн тул амжиж бүртгүүлээрэй. 

Шалгалтад бүртгүүлэх бол ЭНД дараарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.