
Зарим усыг уухад хэт зөөлөн, зарим нь хэт хатуу санагдаж байсан уу? Энэ нь тухайн усны эх үүсвэр түүнд агуулагдах эрдэс бодис, таны амтлах чадварын онцлогоос хамаарч танд мэдрэгдэж буй амт юм.
🗻 Байгалийн амт
Сонирхолтой нь байгалийн гүнээс ундарч буй эрдэст ус гэхэд тухайн газар нутгийн онцлогоос хамаарч сүүн, давслаг, шороон амттай ч байж болдог. Байгалийн эрдэст ус цэвэршүүлсэн уснаас өөр амтагддаг даа. Үүнд 4 төрлийн эрдэс хамгийн их нөлөөлж байдаг ажээ. Гэснээс усанд агуулагдсан эрдэс бодис, давсны хэмжээг PPM гэх нэгжээр хэмждэг шүү. Ус худалдан авахдаа харах ёстой л нэгж.
Эдгээр эрдэс бодисын нийлбэр хэмжээг “TDS буюу Total Dissolved Solids” гэж нэрлэдэг бөгөөд түлхүү литр тутамд 50-1500 ppm хооронд байвал зохистой. Тухайлбал, San Benedetto усны TDS 38-53 ppm байдаг тул цэвэр, амтгүй мэт амтлагддаг бол San Pellegrino-н TDS 1,000 ppm буюу хатуулаг ихтэй мэт амтагддаг байх нь.
🥈 Мөнгөн медальтай Монгол ус
Саяхан зах зээлд “Pearl on the Taiga” хэмээх эрдэст ус нэвтрээд буй. Өнөө Water Expo”-д дэлхийн 65 брэндтэй өрсөлдөн дэд байр хүртсэн ус. Тус усны хувьд найрлагадаа 250 мг/л HCO₃⁻, 50 мг/л кальци, 17 мг/л магни агуулсан тул эрдсийн агууламж нь тэнцвэртэй, зөөлөн амттай. Сонордуулахад, “Pearl of the Taiga” усны гол эрдэс болох гидрокарбонат нь дотоодын бусад усанд байдаггүй аж. За тэгээд туршаад амтлаад үзээрэй. 💦
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.