• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 19, 2023
Зах зээл

Өнгөрсөн онд самнасан ноолуурын экспорт нийт экспортын 3%-ийг бүрдүүлжээ

lemonpress
А.Пүрэвжаргал
6 сарын 19, 2023
6 сарын 19, 2023

Монголын нийт экспортын 94% орчмыг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Экспортын бүтээгдэхүүний төрөлжилтийн түвшнээрээ Монгол сүүлийн 15 жилийн хугацаанд 17 байр ухарч 117-рт эрэмбэлэгджээ.

Түүхий эдээс боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогч руу

Олон тулгуурт, уул уурхайн бус ХАА-н эдийн засагтай орон болно гэх биелдэггүй зорилтууд уг нь бидэнд бий. Сүүлд л гэхэд, 2023-2025 онд түүхий эд экспортлогчоос боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогч болж, ДНБ-д ХАА-н салбарын эзлэх хувийн жинг 9%-д хүргэж, ХАА-н боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй.

  • Онцлох нь: Уул уурхайн бус экспортод ноолуурын экспорт гол жин дардаг. Өнгөрсөн онд самнасан ноолуурын экспорт нийт экспортын 3%-ийг бүрдүүлж, $444.4 саяд хүрсэн нь өмнөх жилээс 33.4% өссөн дүн юм. 2023 оноос зөвхөн самнасан ноолуур экспортлох ЗГ-ын шийдвэртэй холбоотойгоор оны эцэс гэхэд энэ тоог $660 саяд хүргэхээр төлөвлөөд буй.

Нийтээр нь харвал 

Уг нь ноолуурын түүхий эдийн бэлтгэлээр Монгол Хятадын дараа дэлхийд 2-т ордог. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40% гаруй, ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн 10% гаруйг нийлүүлдэг.

Илүү боломж бий юу? Манай улс жилд 10,000 тн ноолуур цуглуулдаг. Энэ нь угаавал 7,000 тн, самнавал 5,000 тн болж буурдаг аж. Үүнийг өнөөгийн ханшаар экспортолно гэж тооцвол $500 саяыг бүрдүүлэх боломж бий. Цаашлаад, боловсруулалтыг дэмжиж, самнасан ноолуураа ээрэх, эцсийн бүтээгдэхүүн болговол орлого $1.5 тэрбум болох боломжтой байна.

Харьцуулбал: Оюу толгой орд нь 2022 онд $1.4 тэрбумын борлуулалтын орлого олсон, төслийн хүрээнд Монголд $1.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн гээд харьцуулбал зөвхөн ноолуурын салбараа дэмжин, эцсийн бүтээгдэхүүн экспортолж чадвал дээрхтэй дүйцэх хэмжээний орлогыг жилд олох боломжтой байх нь.

Эцэст нь… Ноолуурын салбарт анхан шатны боловсруулалтаас эхлээд ангилах, угаах, самнах зэрэг экспортын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоог олшруулбал ЭЗ-ийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлэх, ХАА-н экспортын жинг нэмэх боломж бий ажээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.