• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 1, 2025
Улс төр

Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдлээ

yld
М.Хулан
5 сарын 1, 2025
5 сарын 1, 2025

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн журам шинэчлэгдэж, 2+2, зээлээ төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд орох тэргүүтэй шинэчлэлүүд хийгдлээ. Ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. 

💬 Хэрхэн өөрчлөв?

Юун түрүүнд БЗС-гийн зээлийн багцад магистр, докторын түвшинд 2+2 буюу Монголд 2, гадаадад 2 жил суралцах шинэ зохицуулалт орж ирсэн. Цаашлаад, 

  • 👪 Өмнө нь 1 өрхийн 3 хүүхдийн зөвхөн 1 нь БЗС-гийн зээлээр суралцах боломжтой байсан бол шинэ журмаар тэнцсэн л бол зээл, тэтгэлэг олгох боломжтой. 
  • 🦆 Гадаадад төгсөгчдийн зээлийн эргэн төлөлтийг 20 жил хүртэл сунгах, эсвэл гадаадад 3 жил ажиллах нөхцөлтэй болгов. 
  • 🧑🏻‍🦼‍➡️ Дэлхийн шилдэг сургуулиудад суралцах урилга авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын зардлыг хариуцахаар болов. 

📝 2024 оны тайлан

Харин одоо БЗС-гийн өнгөрсөн оны гүйцэтгэлийг харвал, дотоодын их дээд сургуулийн 12,762 суралцагчдад ₮22.1 тэрбумын зээл, тэтгэлэг олгосон бол гадаадад суралцаж буй 2,030 хүнд ₮34.9 тэрбумын санхүүжилтийг тус тус олгоод буй. 

  • 📥 Зээлийн эргэн төлөлт нь дотоодынх ₮10.7 тэрбум, гаднынх ₮1.8 тэрбум байв.

Цаашлаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГ-ын тэтгэлгээр нийт ₮15.2 тэрбумыг олгосон байна. Энэ дундаа Ерөнхийлөгчийн дотоодод олгосон тэтгэлэг цар хүрээ болон дүнгээрээ тэргүүлж тус онд 1,152 суралцагч ₮10.2 тэрбумын тэтгэлэг авсан. 

  • 🤌🏻 Бяцхан тодотгол: Ерөнхийлөгчийн дотоодын тэтгэлгийн санхүүжилт дутсаны улмаас төсвийн тодотгол хийж, ₮23.3 тэрбумын санхүүжилтийг олгохоор тооцоолол хийгдсэн. Улмаар нийт төсөв ₮37.5 тэрбум болсон ч, үүнээс ₮4 тэрбум дутаж төсвийн ангилал шилжүүлэхээр хүлээгдэж байна гэнэ ээ.

Эцэст нь… БЗС-гийн хэрэг гараад 2 жил өнгөрсөн байна. Тус хэрэг БЗС ямар ч хүртээмжгүй буюу  нийт санхүүжилтийн 90% гаруйг эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авдаг гэдгийг харуулж байсан. Энэ удаагийн журмын шинэчлэлээр зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр автоматаар явуулах талаар яригдсан. Хэрэгжилт нь хэр байх, өнгөрсөн түүхээ ахиад давтах эсэхийг харж л байя даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.