• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 5, 2024
Зах зээл

ТОП-5 банкны 1 жилийн хугацаатай төгрөгийн, энгийн хадгаламжийн дундаж хүү 12.2% байна

yld
С.Ангирмаа
6 сарын 5, 2024
6 сарын 5, 2024

Хадгаламж нээхээр төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Одоогоор ТОП-5 банкны 1 жилийн хугацаатай төгрөгийн, энгийн хадгаламжийн дундаж хүү 12.2% байна. Ер нь энэ хүү цаашид яах вэ? 

🔁 Хамаарал

Бодлогын хүү 2022 оны сүүлээс өнгөрсөн 3-р сар хүртэл сүүлийн 6 жилийн дээд хэмжээ буюу 13%-д хадгалагдсан. Тус хугацаанд ТОП-5 банкны 1 жилийн хугацаатай төгрөгийн, энгийн хадгаламжийн хүү 11%-12.6%-д тогтворжив. Тодруулбал, ХААН Банк (KHAN)-ны хадгаламжийн хүү сүүлийн 1.5 жил орчмын хугацаанд 12.3%, ХХБ (TDB)-ных 12.5%, Голомт банк (GLMT)-ных 12.4% байлаа. 

  • Харин: Монголбанк өнгөрсөн 3 болон 5-р саруудад 14 сарын турш 13%-д барьсан бодлогын хүүгээ дараалан 1 нэгж хувиар бууруулж 11% болгоод буй. Тэгвэл хадгаламжийн хүү хэрхэх вэ? 

Трэнд

Бодлогын хүү хадгаламжийн хүүгийн хооронд эерэг хамаарал бий. Энэ ч утгаараа одоогоос 4 жилийн өмнө буюу 2020 оны 10-р сард бодлогын хүү 8% байхад ТОП-5 банкны хадгаламжийн хүү дунджаар 12% байж. Харин 2021 оны 7-р сард бодлогын хүү 2 нэгж хувиар буурч 6% болоход уг банкнуудын хадгаламжийн дундаж хүү 8% болтлоо буурсан юм. 

Одоо яах вэ? 

Одоогийн байдлаар инфляц төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байгаа. Тиймээс бодлогын хүү цаашид ч буурах хүлээлттэй байна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү ч буурна гэсэн үг. Манайхан тэгээд хадгаламжаа байршуулах банкаа сонгохдоо 1 нэгж хувийн хүүгийн зөрүүг ч анхаарч үздэг хэр нь бодлогын хүүг тэр бүр анхаардаггүй. Уг нь бол бодлогын хүүгийн шийдвэрийг цаг алдалгүй хараад уялдуулж шийдвэрүүдээ гаргадаг бол сайн сан. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.