• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 16, 2023
Эдийн засаг

Ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн цалингийн доод хэмжээ ₮660 мянга болно

yld
С.Ангирмаа
11 сарын 16, 2023
11 сарын 16, 2023

Ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн цалингийн доод хэмжээ ₮660 мянга болох нь. Одоогийн ₮550 мянгаас 20% нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нөлөө гарах билээ? 

Түүх сөхье

2007 оноос хойш цалингийн доод хэмжээг 7 удаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Дунджаар 2 жилд нэг удаа нэмдэг болж таарч байгаа юм. 

  • Нэг удаадаа ₮71,250: Ирэх оны цалингийн доод хэмжээ одоогийнхоос ₮110 мянгаар өссөнөөр 5 жилийн өмнөхөөс 2.1 дахин нэмэгдэнэ. Ер нь бол 2007 оноос хойш цалингийн доод хэмжээг 1 удаадаа дунджаар ₮71,250-өөр нэмсэн байдаг. 

Хамаарал байна уу? 

Уг нь бол цалингийн доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөхөөр заасан. Гэхдээ харах юм бол 2020 онд ДНБ-ий хэмжээ жилийн өмнөхөөсөө 1% буурч байхад цалингийн доод хэмжээг 31.3% өсгөсөн. Яах вэ, Ковид-19-ийн нөлөөгөөр хүн амын амьжиргаа буурсан нь үнэн. Гэхдээ эдийн засаг, инфляцын нөлөөг ч харах ёстой бус уу? 

Яагаад харах ёстой юм?

Цалингийн доод хэмжээг нэмэх нь зарим салбарын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ч эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө. Тэгээд л инфляц чинь улам ханхайна даа. Угаас цалин өссөн сургаар барааны үнэ суга дээшилдгийг бүгд л мэднэ. Үүгээр ч зогсохгүй, 

  • Сүүдэр: Цалингийн доод хэмжээ нэмэгдэх нь зардал нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Ингэснээр зарим ААН-үүд албан бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжих замаар хөдөлмөрийн өндөр өртөгт сөрөг хариу үйлдэл үзүүлж болно. Ядаж байхад Монголчууд ийм юмандаа сайныг ч хэлэх үү. 

Эцэст нь… Төсвийн бодлого тэлж, цалингийн доод хэмжээ өсөөд л байх юм даа. Уг нь бол одоо ч гэсэн инфляц зорилтот түвшинд очоогүй байгааг мэдэж л баймаар. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.